Б.Бат-Эрдэнэ: Хамгаалалтын бүсэд нэмж оруулсан газрын зурганд өөрчлөлт оруулсан албан тушаалтнуудад арга хэмжээ авна


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр /2022.08.11/ Богд уул болон Туул голын сав газраар баригдсан барилгажилтын асуудлаар мэдээлэл өгcөн билээ.

Тэрбээр:

“Бага тэнгэрийн ам” дээр дөнгөж сая хамгаалалтын бүс дотор байшин барьчихсан байгааг мэдлээ. Би энэ хамгаалалтын бүс дотор оруулаад барьчихсан байшингуудыг бүгдийг нь нураа гэдэг чиглэл өгсөн. Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын яам сая миний тушаалаар 5562 га газрыг хамгаалалтын бүсэд нэмж оруулсан. Хамгаалалтын бүсэд нэмж оруулах процесс дээр Бага тэнгэрт байсан байшингуудыг хуучин хамгаалалтын бүсээс нь гаргаад хязгаарлалтын бүс рүү оруулчихсан байна. Нөгөө дээд биш доод болон дунд шатны авилгалын асуудал энэ дээр яваад байна. Сайд нь тушаал гаргахдаа нэг бүрчлэн шалгаад суухгүй. Хамгаалалтын бүсийг тэл гэдэг шийдвэр гаргаад хуучин хамгаалалтын бүсийг тат гэдэг шийдвэр ерөөсөө гаргаагүй. Хамгаалалтын бүсийг 5562 га-аар тэлж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ирээдүйд ухагдах гээд бэлдэж байсан 5562 га газрыг хамгаалалтын бүсэд шилжүүлснээр хамгаалалтад авч байгаа юм. Гэтэл Бага тэнгэр дээр байсан тэр байшингуудыг хамгаалалтын бүсээс нь гаргаад тэлж байгаа шийдвэртээ оруулаад хавсралтаар нь гаргахдаа хамгаалалтаас гаргачихсан байна. Одоо тэр албан тушаалтнуудад хариуцах арга хэмжээ авна. Шууд ажлаас нь чөлөөлж авилгатай тэмцэх газар луу шилжүүлнэ өөр арга байхгүй.

Ассемийн наад талд байдаг энгэрүүдийг ухаад эхэлснийг нь бүгдийг нь зогсоосон. Уулын энгэрийг ухуулахгүй, шинэ ам ухуулахгүй, харин Зайсан, Нүхтийн ам, Жаргалантын ам гэх мэт нэгэнт барилгажсан хэсгүүд байна. Тэнд хууль зөрчсөнтэй холбоотойгоор нэг талдаа цуцлуулчихсан нөгөө талдаа цуцлуулснаараа шүүхэд хандаад, шүүхийн шийдвэрээ сэргээж байгаа газрууд байна. Тэр шүүхийн шийдвэрийг бид нар биелүүлэхээс өөр аргагүй. Одоо бид нар маш ойлгомжтой үүрэг өгч байгаа. Уулын энгэрийг ерөөсөө ухахгүй гээд. Сайд нь өөрөө явж зогсоодог хэлбэр байж болохгүй. Бид нарын хэлээд байгаа Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Их Хурлын дарга гээд дээд шатандаа авилгалаас ангижрах гээд бүх систем дээр ажиллаад байдаг. Төрийн албаны доод болон дунд шатанд энэ бүх процесс яваад байна. Ямар ч сайд, Ерөнхий сайд, Их Хурлын дарга, Ерөнхийлөгч өдөр тутам энэ хавиар явж амжихгүй. Системийг нь бүрдүүлээд үүрэг өгчхөөд албажуулчхаад байдаг. Гэтэл урьд нь олгогдчихсон байсан юм гээд л ухчихсан байна. Хэн хавсралтаар оруулахдаа зурган дээр өөрчлөлт оруулсныг нь мэдэхгүй байна” гэлээ.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.189
    2022/08/13

    Ухах тухай л яриад байх юм. Газрыг эзэмшиж ашиглах зөвшөөрөл нэгэнт авсан бол ухаж тэгшлэхгүй яах юм бэ. Тэгж попорч байснаас монголын сүйдэж дуусаж буй ойг хушийг аварч самар түүхийг 10 жилээр хориглооч ээ.самарчидаас сайдад мөнгө олдохгүй харин Богд уулын тэндээс мөнгө олддог л биз ээ

    Хариулах
  • 213.87.89.16
    2022/08/13

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 103.68.107.106
    2022/08/12

    Уг нь ингэж л тодорхой асуудлыг тодорхой байдлаар шийдвэрлэж ажилламаар байгаа юм даа. Энэ хэмээ байнга барьж ажиллаарай.

    Хариулах
  • 202.126.88.113
    2022/08/12

    Manaihan neg l uchraa olohgui ym said ni hurtel. Zaisan yaarmagaa nuraahgui baij busad amniihiig nuraah her shudraga ve? Bogd uuland aylal juulchlal yag hogjihuu? Bugd terelj yavj baina. Esvel oor chigleld. Sain bod. Hudlaa ajil hiisen boloh gej negnee hohirooh hereg baina uu? Bogd uuliin buh amand aylal juulchlal hiih geed bgamuu? Yamar mal ni tiim shiidver gargav? Buh amand amraltiin gazar bval orlogo olohuu malaaa? Bogd uul bol aylal juulchlaliin bus bish gedgiig oilgo. Ogson gazruudad ni bugd camp bariad ehelvel bugd dampuurna hun amaa bod! Malnuudaa

    Хариулах
  • 64.119.23.200
    2022/08/12

    авлагатай тэмцэх газар шууд өгөөч дээ өөрөө учрыг олох гэсний хэрэг байхгүй одоо хурган дарга нарыг хатуу арга хэмжээ авч ялыг нь өгөх цаг болсон

    Хариулах