Олон улсын мэдээлэл зүйн 34 дүгээр олимпиадад Монголын баг хос хүрэл медалийн болзол хангалаа


Олон улсын мэдээлэл зүйн 34 дүгээр олимпиад Индонез улсад болж байна. Тус олимпиад наймдугаар сарын 7-оос 15-ны хооронд болж байгаа бөгөөд олимпиадад оролцож буй Монголын баг урьдчилсан дүнгээр хос хүрэл медалийн болзол хангажээ. 

Тодруулбал, Монгол Улсаас Нест эдүкэйшн сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар, Сант сургуулийн 10 дугаар ангийн сурагч Д.Энэрэлт, Сэлбэ сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бэлгүтэй нарын бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцож, урьдчилсан дүнгээр Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар нар хүрэл медалийн болзол хангаад байгаа юм. 

Багийн ахлагчаар ММЗОЗБХ-ы дарга, профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар Нэст эдүкэйшн сургуулийн мэдээлэл зүйн багш Д.Өсөхбаатар нар ажиллаж байна.

Энэ жилийн олимпиадын онцлог нь хосолмол (hybrid) хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн 90 орны 91 багийн 357 хүүхэд, залуус авьяас чадвараа сорин уралдаж байгаагаас 269 нь Индонезод ирж, харин 88 нь эх орноосоо онлайнаар оролцож байна.

Д.Анударь



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.211
    2022/08/16

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах