АН: ҮХНӨ-ийг дэмжсэн гишүүдийг намаасаа хөөнө

2022/08/29

Ардчилсан намын дотоод хяналтын байгууллага болох "Үндсэн дүрмийн хороо" амралтын өдрүүдэд хуралдлаа. Хурлаар хууль бус Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцүүлэн батлахад оролцсон Ардчилсан намын гэх нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн байна. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Адьшаа, О.Цогтгэрэл, Б.Бейсен нарыг АН-ын Үндсэн дүрмийг удаа дараа ноцтой зөрчсөн болохыг тогтоож АН-ын гишүүнчлэлээс хасах ҮДХ-ны дүгнэлт тогтоолыг гаргаж АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Өнөөдөр /2022.08.29/ АН-ын дүрмийг зөрчсөн гэх гишүүдийг намаас хөөсөн талаар 11 цагт мэдээлэл хийхээр болжээ. Түүнчлэн энэ үеэр С.Одонтуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх талаар мэдээлэл хийхээр болжээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.160.120
    2022/08/30

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.89.173
    2022/08/29

    Tolgoi ergesen debiluud.

    Хариулах
  • 202.55.188.102
    2022/08/29

    Зөв ш дээ

    Хариулах