ОХУ: Дайчилгааг эсэргүүцсэн залууст цэргийн зарлан өгөв

Өчигдөр 09 цаг 26 минут

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн лхагва гарагт хэсэгчилсэн дайчилгаа зарласан. Үүнээс хойш тус улсын томоохон хотуудад дайныг, дайчилгааг эсэргүүцсэн иргэд хэдий хориотой ч жагсаал зохион байгуулсаар байна.

Өнгөрсөн долоо хоногт 1000 орчим хүнийг баривчилсан юм. Баривчлагдсан зарим залууст армийн нөөцөд бүртгэсэн талаар мэдээлж, цэргийн ангид очихыг тушаасан байна.    

Ерөнхийлөгч Путин 300 мянган эрчүүлийг нөөцөд авна гэсэн нь тус улсын Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том дайчилгаа болно.    

Кремль дайчилгаа явуулахаа зарласны дараа цэргээс оргох, дайчилгаанаас зугтах, зугтахаар завдах ялын шийтгэлийг чангатгаж, арван жилийн хорих ял оноох болжээ. Энэ зарлигт Ерөнхийлөгч Путин энэ сарын 24-нд гарын үсэг зурсан байна. 

Эх сурвалж: BBC




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.8
    5 цагийн өмнө

    aayaa opoc yagad zadran undag ve . bvr busad uls ornuudiig bodvol bvr .xaan zasag n zadran unsan daraan stalin vxeed comunist opoc uls zadran unsan . odoo yagad opoc uls baij boloxgvi gej . ard tvmen gej garj ercheed ard tvmen ee. vrgelj martax uls um aa vr dvn n dain bolno uur yadag um. opoc tsereg tsoon ard tvmen n ix .

    Хариулах
  • 202.21.108.249
    15 цагийн өмнө

    Зөв, эх орныхоо эсрэг яьагчдыг торгуулийн суманд өг, урвах гээд бууж өгөхөд нь дайны хуулиар шийтгэнэ ,

    Хариулах
  • 75.159.227.103
    16 цагийн өмнө

    зөв сайн ч муу ч эх орон

    Хариулах
  • 213.87.138.185
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 124.158.96.205
    Өчигдөр

    хаа газар л эрхийн тэнэг малан дуракууд байх юмаа даа., төр засагтаагаа тэрсээд

    Хариулах
  • 202.131.250.85
    Өчигдөр

    Зөв ял өгөх хэрэгтэй

    Хариулах