ШӨХТГ: "Номин" сүлжээ дэлгүүрийг 6 тэрбум 991 сая төгрөгөөр торгосон

2022/11/11

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас сүүлийн үед хийгдсэн хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр "Номин" сүлжээ дэлгүүрийг 6.9 тэрбум төгрөгөөр торгосон талаар мэдээллэв. 

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун: "Хэрэглэгчид бид харахдаа Номин үнэхээр хямд үнэ тогтоогоод байна. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, хямд бараа бүтээгдэхүүн сонгон нийлүүлж байна гэж боддог байсан бол энэ нь эсрэгээрээ өөр асуудал байсан байна гэдгийг тогтоосон.

Та бүхэн сая тодорхой мэдээлэл авсан гэж ойлгож байна. Номингийн борлуулалтын гэрээ байгаа. Бүх байгууллагатай ийм гэрээ хийдэг.Гэрээнийх нь 6.3 дээр нийлүүлэгчийн тогтоож өгсөн жижиглэнгийн үнэ нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр буюу үйлчилгээний газраас хямд эсхүл адил байх гэсэн ийм заалт байгаа. “Хэрэв хямд үнийн баталгаа хангагдаагүй бол борлуулагч жижиглэнгийн үнийг илүү хямд үнэтэй зах зээл дээрх бусад өрсөлдөгчтэй адил хэмжээнд шинэчлэн тогтоож тухайн үеийн өөрийн нөөцөд байгаа үлдэгдэл тоо эсхүл сүүлийн 10 хоногий бараа татан авалтын тоо хоёрын аль өндрийг тооцооны хуучин, шинэ үнийн зөрүүгээр үржүүлсэн дүнг 2 дахин өсгөн Нийлүүлэгчээр төлүүлэх эсхүл борлуулалтын орлогоос суутган авна.” Гэсэн ийм торгууль тавьдаг байгаа. Тэгэхээр яаж байна вэ гэвэл саяны 3900гаар зарагдаж байгаа ундаа гэж байна. Жишээ нь Номин дээр ирсэн бараа бүтээгдэхүүн дээр 30 хувь үнэ нэмдэг. 30 хувь нэмэх нт тухайн байгууллагын бизнесийн үйл ажиллагааны асуудал учраас чөлөөтэй. Тэгэхээ 3000 аар зарна гэсэн барааг 3900 болгоод зардаг. Харин зарахдаа бусад дэлгүүрт 3900 аас доош зарж болохгүй шүү гэдэг үнийг тогтоодог. Энэ нь өөрсдийнх нь яриад байгаа хамгийн хямд гэдэг нь хямд биш доод үнийг тогтоодог ийм асуудал байгаа юм байна. Хэрвээ энэ компани өөр газар саяны хэлснээр 3900-аас хямд зарах юм бол хариуцлага хүлээдэг байх нь ээ. Эргээл нөгөө “Оргил”-ын үнийг өсгөдөг. Тэгэхээр энэ хүн бол “Оргил”-д аваачиж зарахын тулд 3600-3700 төгрөгөөр аваачиж өгөөд “Оргил” нь ашигаа нэмээд 3900-аас дээш үнэтэй зарна. Тэгэхээр “Номин”-д зарагдаж байгаа бүх бараа бүтээгдэхүүн ийм гэрээгээр явж байна. “Номин”-гоор дамжсан бараа бүтээгдэхүүн болгоны үнэ 30 хувиар нэмэгдэж, цаашаа дахиад өсөх нөхцлийг энэ гэрээ бүрдүүлдэг юм байна.

3000-аар зарна гээд зарж байгаа нийлүүлэгч өөрийнхөө ашгийг тооцоод 3000-аар зарна гээд ирж байхад “Номин”-гийн 30 хувийг нэмээд дахиад дараагийн дэлгүүрүүдийн 30 хувийг нэмээд, борлуулах ашгийн хувийг нэмээд ингэж өсөж явдаг байх нь ээ.

Тэгэхээр энэ бол өрсөлдөөнийг хязгаарласан ноцтой асуудал. Тийм учраас “Өрсөлдөөний тухай хууль”-ийн дагуу шалгалт хийгээд хариуцлага тооцсон. Нийлүүлэгч талтай хамтран ажиллах гэрээнийх нь заалтууд нь хууль зөрчиж байгаа учраас өмнөх оны борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа. Энэ нь бол 6 тэрбум 991 сая төгрөгийн торгууль “Номин” компанид ногдууллаа.

Энэ бол олон жилийн турш үнийг өсгөх, өрсөлдөөнийг хязгаарлаж байсан ноцтой асуудал байсан. Тийм учраас бид бол энэ зөрчлийн дагуу торгуулийг оногдуулаад тухайн зөрчлөө арилгах, гэрээнээс эдгээр заалтуудыг авах албан даалгаврыг хүргүүлсэн." гэлээ.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.131
    2022/11/17

    барааныхаа ярлик дээр байгаа үнээс дандаа дээгүүр үнэьэй кассандаа бичдэг бусад супермаркетууд ч адилхан шүү энэ асуудлыг сайн шалгах хэрэгтэй

    Хариулах
  • 213.87.148.245
    2022/11/12

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 59.153.112.151
    2022/11/11

    номин гэж шулаач яг мөн дөө би орох ч дургүй

    Хариулах
  • 202.126.89.241
    2022/11/11

    Нийлүүлэгч компани нь бараагаа өгөхийн тулд бууж өгдөг нь үнэн

    Хариулах
  • 202.126.89.241
    2022/11/11

    Зөв

    Хариулах