Бүлэг этгээд 16 үхэр хулгайлж, бусдад зарж, борлуулсныг илрүүлжээ


Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт энэ оны 5-8 сарын хооронд  нийт 16 тооны үхэр хулгайд алдагдаж, 14 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг гэрчээ. 

Тус хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид баримтжуулан шалгаж, тус сумын харьяат “Г” болон Баруун-Урт сумын харьяат “Г” нар нь бүлэглэн  тээврийн хэрэгсэл ашиглан гурван удаагийн үйлдлээр хулгайлж, бусдад зарж, борлуулсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд та бүхэн мал сүргээ байнгын хариулгатай байлгаж, сэжигтэй хүн, тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад түргэн шуурхай мэдэгдэж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас зөвлөж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.159.212
    2022/12/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах