С.Амарсайхан: Орон нутгуудад гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэхэд Онцгой байдлын алба манлайлж ажиллах ёстой

Х.Есү
2023/01/19

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Онцгой байдлын байгууллагын 2023 оны удирдах бүрэлдэхүүний цугларалт өнөөдөр эхэллээ.

Тус цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгж болон төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын дарга, захирагч нарын 100 гаруй удирдах ажилтнууд хамрагдаж байна.

Онцгой байдлын байгууллага 2022 онд “Агаараас эрэн хайх, аврах анги болон гал түймэр унтраах 2 анги, эрэн хайх, аврах 7 салбар, бүлгийн үйл ажиллагааг эхлүүлэн, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар НОБГ, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн барилгыг барьж ашиглалтад оруулсан. 2023 онд улсын төсөвт алба хаагчдын албаны болон тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалтад зориулж 6.2 тэрбум, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалтад 10.9 тэрбум төгрөг тусгуулсан. Ингэснээр алба хаагчдын хувцасны хангалт өнгөрсөн оноос 19.6 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалтын санхүүжилт 34.0 хувиар өссөнийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

Мөн Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын байгууллагын төрийн тусгай албан тушаалын ангилал, зэрэглэлд өөрчлөлт оруулж, 2023 онд батлагдсан цалингийн санд багтаан ахлагч бүрэлдэхүүний үндсэн цалинг 2 зэрэглэлээр, офицер бүрэлдэхүүний үндсэн цалинг 1 зэрэглэлээр ахиулсан нь албан хаагчдын амьдралд бодит дэмжлэг болж байгааг ОБЕГ-ын дарга, Хошууч генерал Г.Ариунбуян онцлов.

2022 оны Дэлхийн гамшгийн эрсдэлийг бууруулах үнэлгээний тайланд дурдсанаар дэлхий нийтэд гамшгийн өнөөгийн нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл 2030 он гэхэд жилд тохиолдох томоохон хэмжээний гамшгийн тоо 40 хувиар нэмэгдэх тооцоолол бий. Манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аюулт үзэгдэл, гамшиг ослын тоо 2000 оныхоос 1.6 дахин нэмэгдсэн бөгөөд 2030 он гэхэд энэ тоо 4730 болж 2 хувиар нэмэгдэх хандлагатай байна.

Иймд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтнуудад үүрэг болгож хэлсэн үгэндээ “Олон улсад гамшгийн эрсдэлийг дан ганц нэг салбарт нөлөөлөх байдлаар авч үздэг байсан үе хэдийнэ улирсан. Гамшгийн асуудлыг системийн хэмжээнд цогцоор нь авч үздэг болсон. Аливаа гамшгийн эрсдэлийг улс орны эдийн засаг, нийгэм, аж үйлдвэр, худалдаа, байгаль орчин, хүн амын эрүүл мэнд, соёл, боловсрол, амьжиргаа зэрэг бүхий л салбарт нөлөөлөх байдлаар нь авч үзэн, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээг цогцоор нь төлөвлөн хэрэгжүүлж байна. Орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Онцгой байдлын албаныхан манлайлж ажиллах шаардлагатай” хэмээв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.129
    2023/01/20

    Амарсайхан ёстой мундаг ажилсаг хүн дээ

    Хариулах
  • 213.87.89.39
    2023/01/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах