Татвар төлөхөөс зайлсхийсэн ОХУ-ын иргэнд хоёр жилийн хорих ял оногдуулжээ


Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн “Валестия” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан ОХУ-ын иргэн С-д холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 3 сарын 09,10-ны өдрүүдэд хянан хэлэлцэж, шийдвэрлэжээ.

Тодруулбал, шүүхээс ОХУ-ын иргэн С нь “Валестия” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байхдаа тус компанийн 2014-2019 оны хоорондох татвар ногдох орлогоос нийт 222,965,153.2 төгрөгийн их хэмжээний татварыг төлөхөөс зайлсхийсэн, улмаар дээрх мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор гадаад улсууд руу байнга шилжүүлэн мөнгө угааж Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцон 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан данснаас 445,930,306.4 төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн байна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.133.167
    2023/03/14

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах