Боксын ДАШТ: Манай тамирчдын оноолт

2023/05/01

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ өнөөдөр Узбекистаны нийслэл Ташкент хотноо эхэлнэ.

Ташкентын рингэнд 104 орны 667 боксчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд тэдний дунд манай улсын шилдэг 10 ширэн бээлийтэн багтаж буй.

Манай багийг ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч узбекистан мэргэжилтэн Аброр Турсунбулатов, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нар удирдан дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх юм.

Уншигчдадаа манай тамирчдын оноолт, тулааны хуваарийг танилцуулж байна. Манай тамирчдаас Х.Энх-Амар, Т.Энхтөр, Х.Бекнур нар өнөөдөр тулалдах хуваарьтай. 

Тамирчдын оноолт, хуваарь

48 кг: Ганхуягийн Ган-Эрдэнэ эхний тойрогт хийлээд хоёрдугаар тойрогт ОХУ-ын Эдмонд Худоян, Туркийн Н.Сиян нарын хожсонтой шөвгийн наймд үлдэхийн төлөө тоглоно. Манай тамирчны зоонд Узбекистан, Япон, Азербайжаны тамирчид байна.

51 кг: Хархүүгийн Энхмандах эхний тойрогт хийлсэн. Шөвгийн наймд үлдэхийн төлөө Беларусийн Д.Салоцкихтэй тулалдана. Түүнийг ялбал испанитай медалийн төлөө өрсөлдөх төлөв байна.

54 кг: Доржнямбуугийн Ганболд эхлээд Туркийн тамирчинг хожвол Кубын Йосбани Сото Вейтиа, Кенийн С.Хассан нарын хожсонтой таарах сугалаа татсан байна.

57 кг: Хархүүгийн Энх-Амар эхлээд Турктэй, хожвол Азербайжан, Мороккогийн хожсонтой тулалдана. 

60 кг: Тэгшжаргалын Энхтөр палестиний Анас Слеймантай таарсан. Хожвол Доминиканы Де ла Круз Баезтай 1/8-д тулалдана. 

63.5 кг: Баатарсүхийн Чинзориг Австралийн М.Макклеритай таарсан. Хожвол Камерун, Лесотогийн ялсантай 1/8-д үлдэхийн төлөө өрсөлдөнө.

67 кг: Баттөмөрийн Мишээлт эхлээд хийлсэн. Гамби% Алжирын хожсонтой наймд үлдэхийн төлөө өрсөлдөнө.  

71 кг: Отгонжаргалын Бямба-Эрдэнэ Францын М.Траоретай таарсан. Ховол Гвиней, Туркийн хожсонтой 1/8-д тулалдана. 

75 кг: Жаргалын Отгонжаргал эхлээд хийлсэн. Сенегалын Антойн Альфонстой 1/8 тулалдана.

+92 кг: Хайлигийн Бекнур  Герцоговиний М.Босниактай таарсан. Хожвол Кубын Ла Круз Перазатай тулалдана. 

Шууд үзэх линк: https://www.iba.sport/tashkent...



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.146.204
    2023/05/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах