-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг “дэлбэлэх” цаг болжээ-
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т АТГ-аас шалгалт хийгээд “Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяад хэт их эрх мэдэл төвлөрсөн нь тус байгууллагыг авлига хээл хахуулийн үүр уурхай болгох эрсдэл үүсгэж байна” гэж мэргэжлийн байгууллага анхааруулсан талаар бид уржигдар мэдээлсэн билээ.
Тодруулбал, тус үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа байгууллагын санхүү, хүний нөөц, худалдан авах ажиллагаа буюу тендер зэрэг голлох ажлуудыг төвлөрүүлэн хариуцаж байгаа нь цаашид эрсдэлтэй нөхцөл байдалд хүргэж болзошгүй" гэсэн нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-д Д.Үүрийнтуяа, эс бол Д.Үүрийнтуяагаар халхавчилсан хэн нэгэн “эзэн суусан”, авлига цэцэглүүлж байж болзошгүй гэсэн хардлагыг шууд төрүүлэх нь зүйн хэрэг.
Нэг хүнд хэт их эрх мэдэл төвлөрөх нь угаас онолоороо авлига, хээл хахуулийн эрсдлийг үүсгэдэг. Тэгвэл энэ нийтлэл бичигдсэнээс хойш ганц хоногийн дараа тус үйлдвэрийн Ерөнхий инженер П.Түвшинжаргалын гэрээс хоёр тэрбум төгрөг бэлнээр илэрч, олны чихийг дэлдийлгэлээ. Төрийн өмчит үйлдвэрийн цалин авдаг инженерийн гэрээс ийм хэмжээний мөнгө гарч ирж байгаа юм чинь захиргааны хэлтсийн дарга нарыг шалгавал яах бол гэсэн сонь иргэдэд үүсээд байна.
Ерөнхий сайд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг Нүүрсний хулгайгаас эхлүүлж, Төмөр замаар үргэлжлүүлсэн. Төмөр замд шалгалт оруулах тухайгаа зарлахдаа “Дэлбэлэх” гэдэг үг ашигласан байдаг. Тэгвэл Ерөнхий сайдын дараагийн дэлбэлэх газар нь өөрөө гараад ирлээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ.
“Эрдэнэт үйлдвэр” бол манай улсын хамгийн том татвар төлөг, асар их мөнгө эргэлдэг газар. Хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх худалдан авалт хийдэг, тэр чинээгээрээ хардлага дагуулдаг газар. Тэртэй тэргүй дэлбэлүүлэх гээд ээлжээ хүлээж байсан гэж ч хэлж болно. Тэгвэл Тамгын газрын дарга дээр нь хууль хяналтын байгууллагаас гаргасан дүгнэлт, зөвлөмж, Ерөнхий инженерийнх нь гэрээс гарч ирсэн онц их хэмжээний бэлэн мөнгө жагсаалтын эхэнд бичигдэх эрхийг олгочихлоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг бушуухан “дэлбэлье”, Ерөнхий сайд аа. “Ямааны мах ахлуун дээрээ” гэдэг дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.157.235
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах64.119.29.3
Ямар аймаар юм бэ
Хариулах89.204.155.86
Эрдэнэт үйлдвэр 100% хувийн өмч болж байж энэ завхрал арилна. Улсын ямар ч үйлдвэр бай авилга , хулгай , хуйвалдаан зогсохгүй ээ!!!
Хариулах