ОХУ-д болсон Эдийн засгийн чуулганаар Усан цахилгаан станцын асуудлыг хөнджээ

Х.Батсайхан
2023/06/19

ОХУ-ын Санкт Петербург хотод энэ сарын 15-17-ны өдрүүдэд уламжлалт Эдийн засгийн чуулга уулзалт болж өнгөрлөө. Уг чуулга уулзалтад оролцсон Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын салбар нэгтнүүдтэйгээ уулзаж, хамтын ажиллагаа ярилцсан байна. Улмаар III Дулаан цахилгааны станцыг шинэчлэн хүчин чадлыг нь нэмэгдүүлэх асуудлыг хамтарсан ажлын хэсэг гаргаж судлахаар болсон байна.


Сэлэнгэ мөрний цутгал голууд дээр Усан цахилгаан станц, бусад барилга байгууламж барих асуудлыг мөн хамтарсан ажлын хэсэг гаргаж судлахаар тохирчээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна