ХУУЛИЙН ТӨСӨЛ: Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэхгүй, тэтгэврийг долоо биш таван жилээр тогтооно

С.Гандэлгэр
2023/06/20

Өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг Нийгмийн бодлогын байнгын хороо хэлэлцэнэ. 

Нийгмийн даатгалын багц хуулийг хаврын чуулганд багтаан эцэслэн батлах юм. Тэгвэл нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд ямар онцлох зохицуулалт орсныг та бүхэнд хүргэе.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУССАН ОНЦЛОХ ЗОХИЦУУЛАЛТУУД

-Тэтгэвэр бодох дараалсан 7 жилийг 5 жил болгон бууруулахаар хуулийн төсөлд тусгасан-

ХНХЯ-наас Нийгмийн даатгалын багц хуулийн (Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай) шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д энэ оны 1 дүгээр сард өргөн барьсан. Энэхүү багц хуулийн төсөлд дараах шинэлэг зохицуулалтуудыг туссан.

Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ. Олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ,

Тогтолцооны буюу системийн өөрчлөлт хийхийн тулд хуваарилалтаас аажмаар хуримтлалд шилжинэ,

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй,

Тэтгэврийн зөрүүг арилгана,

Жил бүр ахмадын тэтгэвэр инфляцын түвшинтэй уялдан автоматаар нэмэгддэг болно,

Тэтгэвэр бодох дараалсан 7 жилийг 5 жил болгон бууруулна,

Хувийн нэмэлт тэтгэврийг хүлээн зөвшөөрнө. Хувийн нэмэлт тэтгэврийн дансандаа хуримтлуулсан мөнгөнөөсөө урьдчилан авч боловсрол, эрүүл мэнд, орон сууцны урьдчилгаандаа зарцуулах боломж нээгдэнэ,

Албан журмаар болон сайн дураар даатгуулагчийн нийт шимтгэлээс 2 хувийг хуримтлалд шилжүүлнэ. Тэтгэврийн нөөц сан бүрдүүлж хуримтлалд шилжих эхлэлийг тавина,

Даатгуулагчийн нэрийн дансыг мөнгөжүүлнэ, Мөнгөжүүлсэн тохиолдолд өвлөгдөнө. Мөнгөжүүлсэн орлогоо боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа зарцуулах нөхцлийг бүрдүүлнэ,

Хамрагдалтыг нэмэгдүүлнэ. Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 5 жилийн 50 хувийг улсаас хариуцан төлнө. Бусад хугацааг малчид өөрсдөө хариуцна,

Даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоолгох, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлох зорилгоор итгэлцүүр хэрэглэнэ. Тэтгэврийн зөрүү үүсгэхгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

Нийгмийн даатгалын санхүүгийн найдвартай байдлыг бий болгож, нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангана. Сангийн мөнгийг найдвартай санхүүгийн хэрэгсэлд оруулна.

Нийгмийн даатгалын засаглал, менежментийг олон улсын жишигт нийцүүлэв,

Ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсаны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ,

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тогтоодог болно. Ингэснээр даатгуулагчийн авах тэтгэмжийн хэмжээ нэмэгдэнэ,

Эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн, эрхтний донор болсон даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгодог болно. Тэтгэмж олгох хугацаа 66 хоног байсныг 132 болгох зохицуулалтыг оруулав,

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эх, эцгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг төрөөс бүрэн хариуцна,

Төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авах шударга зохицуулалтуудыг санал болгов,

Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ хүрсэн түвшнээсээ буурахгүй, нэмэгддэг байх зохицуулалтуудыг оруулав,

Хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, эмчлэх, даатгуулагчийг хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд даатгал дэргэдээ эмнэлэгтэй болно,

Үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор сул зогссон хугацаанд ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг чөлөөлдөг болно,

ҮОМШӨ даатгалыг эрсдэлтэй гэж үзсэн салбаруудаас бүхэлд нь өндөр хувиар авдаг байсныг болиулан зөвхөн эрсдэлтэй ажлын байруудаас өндөр авч, бусад энгийн ажил мэргэжлээр багаар авдаг болох зохицуулалтыг оруулсан,

Нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг дахиж хэрэгжүүлэхгүй байх зохицуулалтыг тусгав,

Нийгмийн даатгалын харилцааг олон салбарын хуулиар биш ганцхан нийгмийн даатгалын хуулиар зохицуулна,

✅Нийгмийн даатгалын бүх үйлчилгээг цахим болгох олон шинэлэг зохицуулалтыг тусгав.



Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.155
    Өчигдөр

    500к цалингаасаа малчдын ндш төлчихөөд хоолгүй хонож бгаа хүн монголоор л нэг бна үндсэн хуулинд хүн бүр тэгш эрхтэй гэсэн чинь хаана бна

    Хариулах
  • 202.126.90.155
    Өчигдөр

    Малчид яахаараа илүү эрх эдэлж татвар төлөгчлөөр шимтгэлээ төлүүлдэг юм ганц хонигүй хүн 500к цалингаасаа малчдын ндш г төлдөг чинь ариун явдалуу

    Хариулах
  • 64.119.19.105
    2023/06/21

    Нөхөж олго 7 жилээр тогтоолгоод 1 жил авсан хохиролоо нөхөж авья хулгайчуудаа

    Хариулах
  • 103.229.120.5
    2023/06/20

    9-р зүйлмйн 9.1.1 дэх хэсэгт Тусгай шалгуурын зохицуулалтад нийгмийн бүхэл бүтэн бүрэлдэхүүн хэсэст орхигдсон байна. Ганц биe ДААТГУУЛАГЧИЙН хуримтлалын 20% - г үр хүүхдэд нь олгох заалт оруулах ёстой.

    Хариулах
  • 122.201.23.122
    2023/06/20

    5 жилийн дундаж болгоосой. Нам падлийгүй шүү

    Хариулах
  • 122.201.23.122
    2023/06/20

    Хөрөнгө чинээтэй ажил хийхгүй ажилгүйгээр өндөр даалтгал төлөөд 2 сая төг тэтгэвэр авна гээд тооцоолж бодсон хүн байх юм Ер:цалингийн доод түвшингөөр даатгал төлүүлж баймаар өндөр тэтгэвэр тогтоодог ашигийн хойноос хөөцөлддөгөө больмоор юмдмаа

    Хариулах
    • 192.82.90.90
      Өчигдөр

      Өндөр цалинтай хүнд атаархаа юу чи

  • 64.119.22.252
    2023/06/20

    сайхан хошгируулж бна даа.захын хорооллуудаар яваад үзээрэй.ядуурал архи 2 т живцсэн байгаа шүү

    Хариулах
    • 103.212.117.228
      2023/06/21

      Yah unen

  • 202.126.88.196
    2023/06/20

    үнийн өсөлт, ханш, импляцийн өөрчилтийг тооцож тэтгэвэр нэмэх асуудал угаас ахмадын хуулийн заалт одоо ч байгаа. Хэрэгжүүлдэггүй л болохоос, шинэ заалт хуулинд тусгасан юм шиг ярих хэрэггүй. Цалин нэмээд, тэтгэвэр нэмэхгүй, итгэлцүүрийг өөрчилөхгүй явж ирсэнээс зөрүү их болж 70-аас дээш настангууд их хохиров.

    Хариулах
  • 66.181.161.178
    2023/06/20

    Мэдэхгүй улам зөрүү гараад бга юм шиг хар ухаанаар харахад

    Хариулах
  • 64.119.23.155
    2023/06/20

    зориуд МАН Ын дутуу зорилгоо илчилжЯах гэж Бүх тэтшэвэр нэмье шэж ЗГ Эргүүтдэг юм бэ Мэдээж зөрүү Арилгах гэж л байгаа бол ямар ч тэнэг Ята нар шиг Өндөр тэтгэвжгтэй аав ээжийгээ бодохгүй Орхих Ёстой Зөвхөн хамгийн Бага тэтгэвэр 500,0-544,0 гэж бас тоо гаргажээ Зүгээр л БАГА тэтгэвэрийг бүгдийг хувь ярилгүй Шууд 700,000- 850,00 болглчихольОлон жил арилдаггүй Зөрүү Бага тнтгэвриыг л нэмж 700,000 болгоод л болно Ямар ядаргаатай Эогүү замаг ХНХХЧ вэОгцороод өг!!!!! Заыл!!!!!!

    Хариулах
    • 66.181.161.116
      2023/06/21

      20 хэдэн жил ажил хийсэн хүн, улсаар 10 жил нэмүүлсэн хүн 2 адилхан тэтгэвэр авдаг нь шударга ёс уу.Улсад 30 гаруй жил ажилласан хүн цалингийн тодорхойлолтоо устгуулчихаад доод хэмжээг авч байгаа нь шударга ёс уу

    • 64.119.23.155
      2023/06/20

      зв