Монголд 20 гаруй жил хөгжсөн дизелийн түлшний үйлдвэрлэлийг нефть импортын бизнестэй гишүүд зогсоожээ

2023/06/21

Дотоодод бага хэмжээгээр дизель түлш үйлдвэрлэж, зам барилга, газар тариалангийн салбарт бөөнөөр борлуулж байсан үйлдвэрүүдийг нефть импортолдог бизнестэй УИХ-ын хэсэг гишүүд түүхий эдэд нь онцгой татвар тавьж, зогсоогоод бүтэн хоёр жил өнгөрч байна. Тэр цагаас хойш Монголд үйлдвэрлэх боломж огт байхгүй болж хаалгаа барьжээ. Эдгээр үйлдвэрүүд өмнө нь шатахуун биш, зөвхөн дизель түлш гаргаж байсан. Ийм байхад л "Хуурамч шатахуун хийж, хэрэглэгчид хохирч байна" гэдэг үлгэр, Их хуралд суусан колонкийн эздийн турхиралт явсаар л байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ-ын индэр дээрээс "Дотоодод ямарч үйлдвэр байхгүй" гэж гүтгэж, зөвхөн Оросоос л импортлож байгаа дизелийг авах ёстой юм шиг аашилж байна. 

Манай улсад хамгийн анх 2001 онд жижиг оврын түлш нэрэх үйлдвэр байгуулагдсан юм шүү,  эрхэм гишүүн ээ. 20-иод жилийн түүхтэй, байнгын ажиллагаатай 4-5 үйлдвэр байсныг өөрөө санаачилсан хуулиараа хаалгачихсанаа яагаад ярихгүй байна вэ. 

Гааль, татвараас тооцоо татаад харвал хэдэн үйлдвэр байгаад өөрөөс чинь болж хаагдсаныг мэдэж авна шүү, гишүүн ээ. Энэ үйлдвэрүүд бензин үйлдвэрлээгүй, зөвхөн дизель гаргаж, бөөнөөр уул уурхайн ААН-үүдэд нийлүүлдэг, колонкоор зардаггүй гэдгийг ч мэдэхгүй "Гишүүд ээ машиндаа ийм шатахуун хийгээд үз" гэнэ ээ. Б.Пүрэвдоржийг нефть импортлогч "М ойл"-ын хармааны хүн гэж бүгд л ярьдаг атал ганцаараа шударга хүн шиг дүр эсгэхээс ичээсэй. 

Өчигдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралд Б.Баттөмөр гишүүн байнгын хорооны гишүүн биш хэрнээ ороод суучихсан чичирч салгалаад үг хэлсэн. Гол санаа нь өөрсдийн эрх ашгийг л хамгаалах. Өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдааныг ч тэд хойшлуулж чадлаа.

Монголын шатахууны зах зээлийг бүрэн атгаж, дотооддоо жаахан үйлдвэрлэл явуулахыг ч үзэж чадахгүй байгаа цадахаа мэдэхгүй колонкийн эзэн бирдүүд л энэ Онцгой татварын хуулийг гаргаж ирсэн. "Эрүүл мэнд хордуулж, утаа тортог гаргаж байна" гээд УИХ дээр яриад байгаа нь бас гүтгэлэг. 

Импортлогчдын авчирдаг түлш ч доогуур стандартынх учир утаа тортогт ижил нөлөөтэй. Тэгж эрүүл мэнд хорлоод байгаа бол бүр Монголд шатахуун үйлдвэрлэхгүй, болохгүй гээд хууль гаргаач. "Эрүүл мэнд хорлосон ч гэсэн Онцгой татвар төлөх юм бол үйлдвэрлэж болно оо" гэдэг нь ямар логик вэ. 

Тэдний хуйвалдаж тавьсан Онцгой албан татвар Үндсэн хууль зөрчсөн гэдгийг ҮХЦ тогтоогоод шийдвэрээ гаргачихсан. Тэгэхэд ч үлгэрээ ярьсаар байгаа нь ард нь асар том эрх ашиг нуугтдаж байгааг харуулж байгаа бус уу. 

Ер нь бол өнөөдөр дэлхий дахинд жижиг үйлдвэрүүд голлох болж рапс, хаягдал яс гээд олон түүхий эдээр шатахуун нэрж байна. Гэтэл заавал Оросын мундаг үйлдвэрт л гаргасан шатахуун ав гэж шахаж байгаа, импортлогчдын хармааны улс төрчид ичих нүүртэй байя.
Монголын төр дийлдэггүй Ц.Анандбазарын Бага тэнгэрийн аманд "нууцаар" тухалсан гишүүдийн үнэн нүүр царай харагдаж байна шүү.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.50
    Өчигдөр

    Түүхий газрын тосоо нэрээд түлш үйлдвэрлэвэл ч дэмжмээр л бна

    Хариулах
  • 43.228.130.188
    2023/06/22

    нэрдэг биш хольдог л байж үйлдвэр гээд байх юмаа үнэхээр стандартад тохирсон нэрээд үйлдвэрлэл явуулдаг бол ард түмэн дэмжинэ шүүдээ чанрын паспорттой итгэмжлэгдсэн лабротортой үйл ажиллагаа явуулдаг байх ёстой

    Хариулах
  • 43.228.130.188
    2023/06/22

    мөн ч олон машин механизм эвдэж улс болон хувь хүнд хохирол учируулсандаа түлш үйлдвэрлэгчид нэртэй холион бантан хутгагчид зөв хууль гарсан шүү

    Хариулах