177 тэрбумаар хагас коксын ТАВАН ҮЙЛДВЭР оруулж ирэх боломжтой

Zuv.mn
2023/08/10

-Бондын мөнгөний зарцуулалтыг Нийслэлчүүдээс асууя-

Нийслэлээс босгох 500 тэрбум төгрөгийн бондоос 177 тэрбумыг нь БНХАУ-аас хагас кокс худалдаж авна гэдгээ Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр Нийслэлийн ИТХ-д танилцуулсан билээ.

Нийслэлийн тулгамдсан асуудал утаа мөн үү гэвэл мөн. Утааг бууруулахын тулд хагас кокст шилжинэ гэдгийг Засгийн газар хэдэн жилийн өмнөөс нэг бус удаа мэдэгдэж байсан. Энэ мэдэгдлийг сонсоод “Дотооддоо үйлдвэрлэх зорилт тавиад хэрэгжүүлээд эхэлж” гэж тусгаж авсан хүмүүсийн хувьд Эрчим хүчний сайдын мэдэгдэл том цохилт боллоо. Нүүрс, тэр тусмаа коксжих нүүрсний нөөцөөр баялаг манай улсын хувьд гаднаас хагас кокс худалдаж авна гэж хэний ч санаанд орохгүй нь лав шүү дээ.

Хятадын жирийн бизнесмэнүүд хилийн цаана хэд, хэдээр нь барьж, манай монголчууд хүртэл хөрөнгө оруулж, хувь эзэмшиж болоод байгаа үйлдвэрийг Засгийн газар өөрөө, эсвээс хувийн хэвшилтэй хамтраад хийж чадахгүй гэж бодох нь үнэндээ гэнэн хэрэг. Өөрөөр хэлбэл, энэ нь хилийн цаана хувь эзэмшилтэй монгол хүний бизнес, нэг бол урд хөршөөс хүчээр тулгаж байгаа маш таагүй бодлого гэж харахаас өөр арга алга.

Ядаж хагас коксын үйлдвэр бариагүй байж Гангийн үйлдвэр гэж ярьж байгаа нь ч худал хэрэг болох юм.

Мэргэжлийн хүмүүсийн ярьж байгаагаар, Улаанбаатар хотыг хангах хэмжээний хагас коксын иж бүрэн үйлдвэрийг 10 сая ам.доллар буюу 35 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас оруулж ирэх боломжтой аж.

Өөрөөр хэлбэл, хагас коксын таван үйлдвэр оруулж ирж хүрэлцэх мөнгөөр туршилт хийх гэж байна.

Тиймээс энэ асуудлыг нийслэлчүүдээс асууж шийдвэл ямар вэ гэсэн санааг илэрхийлж байна. Нүүрсний утааны гол хохирогчид нь нийслэлчүүд учраас мөнгөөрөө юу хийхийг нийслэлчүүд шийдэх эрхтэй шүү дээ.

Иргэдээсээ саналыг нь авч, асуудлаа эрэмбэ дараатай, олонхиороо шийддэг боломжийг олгох цахим сайт, платформ хөгжүүлэх шаардлага тулгарсныг ч энэ явдал харуулж байгаа бус уу. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 88.116.92.142
    2023/08/10

    Энэ дөрвөд дундаас н мөнгө хусах гэж байгаа юм өөрт байгаа юмыг гаднаас авна гэнэ

    Хариулах
  • 202.126.89.143
    2023/08/10

    Eniig Harin Ajil hereg bolgosugai.

    Хариулах
  • 66.181.161.203
    2023/08/10

    энэ маны мангар увсаа хөгжүүл хөдөөнии халтар 4шиир энэ үзлиин олби огтоно дунд гол урсдаг газар битонон ширэнгэ барьсан биздээ

    Хариулах
  • 66.181.161.203
    2023/08/10

    ман намын усан толгойтой юу ч хииж чадахгүй энэ хазгай хэлтэй шиир мэтиин юмсыг хэн ч сонгоогүй тэр хар машинаар гарсанг бүгд мэдэж байж зайлуулъ я гэж худлаа хиирхээд мубсайн хөгшчүүдииг 20к авч сонгосон гэж буруутгаад явам ёиз дээ.одоо тэгээд туршилтын туублай. болө дээ

    Хариулах
  • 203.91.115.43
    2023/08/10

    Зүгээр 2016 оноос хойш тр цахилгаан станцаа бариад ашиглалтанд оруулчих хугацаа болчлоо лаларын хулгайч ардын намын пязда нараа

    Хариулах