Ж.Золжаргал: Хагас коксыг шатаахад зуух, яндан нь тааруу бол угаарын хий ихээр ялгарна. Угаартах эрсдэл нэмэгдэнэ

С.Гандэлгэр
2023/08/10

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж, 500 тэрбумын бонд босгох  асуудал дэмжигдсэн юм. Харин тус бондын 177.5 тэрбум төгрөгөөр нь БНХАУ-аас хагас кокс худалдан авч өвлийн 12, 1-р саруудад түлэх юм. 

Тэгвэл уг асуудлыг Монгол нүүрс ассоциацын тэргүүн Ж.Золжаргал мэргэжлийн хүний хувьд эрсдэлтэй шийдвэр гэж дүгнэжээ. Тэрбээр: Хятадаас 177 тэрбум төгрөгөөр 115 мян.т хагас кокс өр тавьж худалдан авах Засгийн газрын шийдвэр 2023.08.09-ний өдрийн НИТХ-ийн хурлаар дэмжигдэв.

Миний бие түлшний мэргэжилтний хувьд үр ашиг муутай бөгөөд эрсдэлтэй уг шийдвэрийг эсэргүүцэж байна. Мөн миний журмын нөхөд ХҮН намын НИТХ дахь бүлэг олон мянган өрхийн дулаан сууцыг санхүүжүүлэх мөнгийг "шатаах" гэж байгааг эсэргүүцэж мэдэгдэл хийсэн.

Гэвч НИТХ дахь МАН олонхоороо хүч түрэн шийдвэрлэв. Үүнийг тэмдэглэн үлдээх хэрэгтэй.

Яагаад буруу вэ гэхээр:

1. Онолын хувьд утаа бага ялгаруулах ч масс хэрэглээнд үр дүн багатай. Багахан өөрчлөлтийг хэт өндөр үнээр хийхийн оронд мянга мянган байшинг дулаан болгоход зарцуулах нь дээр.

2. Утаа "багатай" нүүрсэн түлш нь утаагүй хийн түлшээс хамаагүй өндөр үнэтэй болов. Хямд учраас л нүүрс түлдэг, мөнгөтэй бол цэвэр хий шатаана. Гэтэл үнэ нь эсрэгээрээ болох нь.

3. Хагас кокс дэгдэмхий бага, хатуу нүүрстөрөгч их тул ноцоохын тулд их мод, газ шаардана. Жаахан ойн нөөцөө улам ихээр шатаана.

4. Хагас коксыг шатаахад агаар их хэрэгтэй ба зуух яндан тааруу үед угаарын хий ихээр ялгарна. Угаартах эрсдэл нэмэгдэнэ.

5. Утаа багатай нүүрс шатаавч хөрс хөлдсөн үед хөлдүү агаар тогтож утаа багширсан хэвээрээ байна. Тэр үед нийтээрээ хямарч 177 тэрбум төгрөг хаачив хэмээн шуугина.

Ингээд сонгуулийн өмнө улстөрийн оноо ч авсан юм байхгүй, мөнгө ч байхгүй, утаатай хэвээр эмгэнэлт байдалд орно. Хамгийн харамсалтай нь энэ бол мэргэжилтнүүдийн биш намын шийдвэр! Намын дарга нар шийдвэр гаргаад, мэргэжилтнүүд тааруулсан дүгнэлт, зөвлөмж гаргах гэж будилж байх нь жинхэнэ эмгэнэл." гэжээ. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.69.77
    2023/08/15

    нүүрс шатаахад зуух яндан хамаагүй гэжүү?

    Хариулах
  • 66.181.177.116
    2023/08/14

    Тийм л мундаг мэргэжлийн хүн юм бол Солонгосоос ганц шахмал түлшний хэлтэрхий авчраад бүтэц найрлагыг нь тогтоочихооч Үйлдвэрлэлд нэвтрүүлэх юмгүй эрдэмтэн байгаад яадаг юм

    Хариулах
  • 192.82.69.77
    2023/08/12

    худлаа цэцэрхэхээ больчих.

    Хариулах
  • 202.126.88.225
    2023/08/11

    За тэгээд зуух яндан солино гэнэ.Мөнгө угаах ард түмнээ шулах аргаа олж ядах юмаа.

    Хариулах
  • 103.57.94.181
    2023/08/10

    тэгээд өөрт нь ямар шийдэл бгаа юм бол?

    Хариулах
  • 202.126.88.115
    2023/08/10

    Наад.нүүрс. чин.угааса

    Хариулах