Хөдөлмөрийн баатар болоод ч засраагүй Ц.Баатарсайханы шунал эрх баригчдын нүүр царай

Zuv.mn
2023/08/16

Улс төр, эдийн засаг дамнасан бүлэглэл гэдэг нэр томъёог сонсоогүй хүн үгүй биз. Улс төрийн нам, төрийн эрх мэдлийг атгагч бүлэглэл ардаа заавал санхүүгийн эх үүсвэртэй байдаг бөгөөд унахдаа хамт унаж, босохдоо хамт босож байдаг. Улс төрийн бүлэглэл нь уналаа гэхэд санхүүгийн бүлэглэл нь хэвэндээ байвал буцаагаад төрийн эрх мэдэлд хүрэхэд нь зуучилдаг учраас дайсан нь нам дарахыг эрмэлздэг.

Манайд, жишээ нь Ерөнхийлөгч асан Х. Баттулга, Худалдаа хөгжлийн банкны хоршлыг жишээ татаж болно. Х.Баттулгыг “том” байх үед Худалдаа хөгжлийн банк, “Сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг том байж, салбар бүр рүү орж байлаа. Одоо У.Хүрэлсүх, Сү.Батболдын өнгөн дээр “Таванбогд” групп, Ц.Баатарсайхан “том” байна.

Гэхдээ хэний үед хэн нь “том” байсан гэдгийг энд бичихийг чухалчилсангүй. Харин хоорондоо нягт холбоотойн улмаас бизнесийн бүлэглэлийнх нь явуулж байгаа үйл ажиллагаанаас улс төрийн хамтрагчдынх нь нүүр царайг тодорхой хэмжээгээр харж болно гэдгийг л хэлэх гэсэн юм.

Хэний цаана хэн байгаа вэ гэдгийг ард иргэд /сонгогчид шүү дээ/ сайн мэддэг, ойлгодог учраас “Тодроод” байгаа бизнесийн бүлэглэл нь өөрийгөө жаахан “дарж” тоглохгүй бол улс төрийнхөндөө гай болж, татаж унагадаг жишээ бий.

Ардчилсан нам, Х.Баттулгыг хүчгүйдэхэд иргэд бараг л баярлаж хүлээж авсанд Худалдаа хөгжлийн банкны эдэлсэн давуу эрхүүд хамгийн ихээр нөлөөлсөн шүү дээ. Тэгэхээр сүүлийн үед нэр дуулдаж буй “Таванбогд групп”, Ц.Баатарсайханыг тойрсон асуудлууд ч зохих нөлөөгөө үзүүлж л таарна.

Ер нь, улс төр, бизнесийн бүлэглэл талаас нь харахгүй байлаа ч бизнес хэр зөв явж байна вэ, тэгш боломж байна уу үгүй юу, хууль засаглаж чадаж байна уу, ААН-үүдэд “дабль стандарт” байна уу, байгаа бол нэмэгдсэн үү, буурсан уу гэдгээр асуудалд хандчихад л одоогийн эрх баригчдын дүн тааруухан байна.

Тэдний өнгөн дээр тодорч, томорч байгаа компани биүзнесийн ёс зүй, арга замын хувьд цэвэр биш байна шүү дээ. “Таванбогд” группын барьсан орон сууцны СӨХ оршин суугчдадаа хэт өндөр буюу эзэмшдэг орон сууцных нь 1 м2 тутамд 2 мянган төгрөгийн  төлбөр ногдуулсан гэх дуулиан хамгийн сүүлд дэгдлээ.

“Таванбогд” групп бол Монголын хамгийн том ААН-ийн нэг. Ашиг олз ер дутаагүй. Гэтэл нэгд, үнэтэй, хоёрт, ашгийг бага гэж гололгүй дайрч ордог гэдэг имиж тогтоогоод байгаа нь харамсалтай. Сүлжээ дэлгүүр оруулж ирж, жижиг дэлгүүрүүдийг дампууруулсан, үнэтэй ресторанууд нь цагаан сараар ууц чанасан зэрэгт нь эгдүүцсэн зарим иргэн “Битгий ийм өлөн бай” гэж шүүмжилж байсан ч удаатай.

Одоо муугийн үйлгэр жишээ гэгдэж байгаа Х.Баттулга нэгэнтээ тус группын захирал Ц.Баатарсайханд “Чи өнөөдөр Монголын хамгийн олон харилцагчтай банкийг эзэмшиж байна. Монголын хамгийн үнэтэй, хамгийн өндөр өртөг, сервистэй автомашины бизнесийг чи хийж байна.  Монгол малын хамгийн ашигтай түүхий эдээр чи ганцаараа монополь шахуу бизнес хийж байгаа. Одоо АНУ-ын зах зээлд гарлаа. Энэ хэр хэмжээндээ том байгаач Баатарсайхаан. Утаагүй зуух нийлүүлэх тендерийг хүртэл авчихдаг MCS шиг, ашигтай байж болох жижиг бизнес болгоныг битгий хамаад бай.  Одоо тэр сүлжээ хоол, пицца, хэвлэх үйлдвэр гэх мэт жижиг бизнесээ болиоч ээ. Бусад монгол хүндээ боломж олгож зах зээлийг нь суллаж өгөөч ээ. Хэн  “ХААН” банкны эзэнтэй өрсөж пицца зөөж гүйх юм бэ. Том бай, Баатарсайхаан” гэж хэлж байсан нь гашуун боловч үнэн байж. Дашрамд, Х.Баттулга энэ үгийг сайн санаж хэлсэн гэдэг нь Монголын эдийн засагт оруулсан Ц.Баатарсайханы хувь нэмрийг үнэлж, Хөдөлмөрийн баатар цол шагнаснаас харагддаг. Олон улсад гарчих ирээдүйтэй гайгүй бизнесмэндээ эергээр нөлөөлөх гэж янз бүрээр л оролдсоны гэрч байх даа.


Ардуудаас ч, Ерөнхийлөгч аснаас ч ижил агуулгатай шүүмжлэл сонсон Ц.Баатарсайхан шиг том мөртөө "өлөн" бизнесмэн улам томроод, жижгүүдээ хяхаж хавчаад байхаар чинь “Жижиг дунд бизнесийг дэмжинэ” гэдэг урианд хэн итгэх юм бэ. 

Монголд жижиг дунд үйлдвэрлэл хөгжих нь чухал ч тэр бизнесийг хэн хийж, хэн шинээр баяжиж, хэн шинээр хөрөнгөжих нь түүнээс ч дутахгүй чухал гэдгийг ард түмэн тэнэг биш болохоор эрхбиш ойлгоно, тэгээд дүнгээ тавина шүү дээ.

“Таванбогд” Ц.Баатарсайхан хамгийн сүүлд ХУД-ийн 18-р дугаар хороо, "Гэрлүг" хотхоныхоо дэргэд "Гэрлүг виста сервис" гэх СӨХ-г орлох ашгийн төлөө компани байгуулж, оршин суугчдыг СӨХ-ийн төлбөртөө сард 77 мянгаас 160 мянган төгрөг төл гэж шаарджээ. Оршин суугчид татгалзтал 23 давхар орон сууцны цахилгаан шат, орц гарцынх нь чип зэргийг ажиллагаагүй болгож, хяхаж хавчсан байна. СӨХ “Ашгийн төлөө” байна гэж юу гэсэн үг вэ. Цаашдаа барьсан барилга болгоных нь СӨХ-ийг энэ ашгийн төлөө компани нь хариуцах уу. Бусад СӨХ-д яах вэ. Ашгийн бус байдаг жишигтэй, иргэд дундын асуудлаа шийдээд явдаг СӨХ-ийг хүртэл ашиг гэж харж орж иртлээ жижгэрсэн ч Ц.Баатарсайхан захирлын үйлдэл цаанаа бол СӨХ-ийг нэг салбарт гэж үзвэл энэ төрийн өнгөн дээр “Дабль стандарт” гаргах хэмжээний том гэдгийг нь л харуулаад байгаа хэрэг шүү дээ.  

Одоо бараг “Таванбогд”, Ц.Баатарсайханы бизнесүүдийн гаргаж байгаа ааш аягийг хааж, хууль дүрэм журмыг засаж янзлаад явахад ард түмний амьдрал сайжрах шахуу болчихлоо.  

Сүүлийн жишээгээр хэлэхэд, СӨХ-ийн төлбөрийг оршин суугчдын эзэмшдэг орон сууцны м2-аар бус, нийтийн эзэмшлийн талбайгаар тооцож, бүгд ижил тэгш төлөх, өрхийн гишүүдийн тоогоор тооцох, м2-ын жишиг үнэ баталхад л иргэдийн амьжиргаа, шударга ёсонд нийцсэн ажил болох нь байна.

Өөрөөр хэлбэл, Ц.Баатарсайхан захирал улам “жижигрээд”, шуналтаад, эрх баригчид шуналтах бололцоог нь хаагаад, цагдад, эмхлээд явчихад л сонгуулийн амлалтаа нэлээд дөхүүлчих нь байна гэсэн санаа юм. Харин эсрэгээрээ байвал ард иргэд алдаанд нь нүдээ аньдаг, “өөхшүүлдэг” эрх баригчдыг нь сонгуулиар унагаж байж л эрх ашгаа хамгаалах байх даа.  



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.90
    2023/08/21

    Turuunii buus

    Хариулах
  • 202.72.240.53
    2023/08/18

    Энэ шуналыг шоронд залах болждээ

    Хариулах
  • 66.181.180.118
    2023/08/18

    үнэн өлөн гарууд байхынмаа

    Хариулах
  • 202.126.89.177
    2023/08/17

    Энэ батарсаханд өөрийн толгой байхгүй ээ. Эхнэр нь ерөнхийд нь удирдаж чиглүүлдэг гэнэлээ

    Хариулах
  • 103.57.94.40
    2023/08/17

    Surprise

    Хариулах
  • 202.21.101.214
    2023/08/17

    Baga mungu tuluud baliar amidarah n deer uu, munguu tulchuud sain uilchilgee neheh n deer uu? Bod bod bod...

    Хариулах
  • 101.176.216.171
    2023/08/17

    Пээ ямар бузарын шуналтай юм бэ Авсандаа авч орох гэж байгаа юм байх даа Ийм сүг хол явахгүй ээ

    Хариулах
  • 202.126.90.107
    2023/08/16

    Tatvariig ni ihesge gej baigaashd. Hhe

    Хариулах