АТГ: УИХ-ын хоёр гишүүнийг баривчлаагүй

2019 оны 11 сарын 04

“Суруга Монгол” ХХК-ийн Дөрвөн улирлын цэцэрлэг оффисын барилгад мөрийтэй тоглож байсан УИХ-ын гишүүн Х, М нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд баривчилсан гэх мэдээллийг АТГ-аас үгүйсгэлээ. АТГ-ын эх сурвалж хэлэхдээ “АТГ-ын мөрдөн байцаагчид нийслэлийн прокурорын зөвшөөрөлтэй гэмт хэрэгт холбогдож байгаа нэгэн хүнийг баривчлахаар тусгай ажиллагаа хийсэн байна.

Ингээд байгаа газрыг нь олж тогтоон баривчлах ажиллагааг хийжээ. Мөрдөн байцаагчид тус компанийн таван давхрын өрөөнд орох үед том ширээн дээр хөзөр, хясаа, их хэмжээний мөнгө байсан гэнэ” гэдэг мэдээллийг холбогдох хүмүүсээс асуусан. Ямар ч тийм баривчилгаа болоогүй гэдэг хариуг өгсөн гэв.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.