Маргааш, нөгөөдөр бүх нийтээрээ амрах амралтын өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. НИТХ-ын тогтоолд дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй, зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг.
Мягмар, лхагва гарагт /2019.11.26-27/ Улс тунхагласны баяр, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буй тул бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан билээ.