2020 онд таны төлөх авто зам ашигласны төлбөр ингэж нэмэгдэнэ

2019 оны 12 сарын 03

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн баталлаа.

Шинэчлэн баталсан дүнгээр автомашин эзэмшигчдийн төлдөг байсан төлбөр хамгийн багадаа тав дахин нэмэгдлээ. Тухайлбал, 2000 см3 хүртэл багтаамжтай тээврийн хэрэгсэл, үүний хамгийн гол төлөөлөл болох приүс автомашин эзэмшигч 2019 онд авто зам ашигласан хэмээн 20 мянган төгрөг төлдөг байсан бол ирэх онд 100 мянган төгрөг төлнө.

Ийнхүү төлбөрийг тав дахин нэмснээр 2020 онд авто зам ашигласны төлбөрөөс төсөвт 73 тэрбум 579 сая 715 мянган төгрөг төвлөрүүлэхээр тооцоод байгаа. Тэгвэл 2019 онд энэ тоо 12 сая 795 сая 600 мянган төгрөг буюу даруй 60 тэрбум төгрөгөөр нэмэгдэх аж.

Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр эргээд бидний зорчиж байгаа замыг засахад зарцуулагдана гэдгийг албаныхан тайлбарлаж байгаа юм.

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.