“Samsung” компани “Galaxy S20” болон эвхэгддэг загвараа танилцууллаа

2020 оны 02 сарын 12

“Samsung” компани дээд зэрэглэлийн ухаалаг гурван гар утсаа танилцууллаа. Үүнд “Galaxy S20”, “Galaxy S20 Plus” болон “Galaxy S20 Ultra” зэрэг ухаалаг гар утаснууд багтжээ. 

Эдгээр бүтээгдэхүүний танилцуулгад ямар ч "E" загвар байхгүй гэнэ. Жишээлбэл, 2019 онд хамгийн өндрөөр үнэлэгдсэн “Galaxy S10e” нь 750 ам.долларын үнэтэй худалдаанд гарсан.

Тэгвэл “Galaxy S20” үндсэн загвар нь  6.9 инчийн ultra дэлгэцтэй, дөрвөн камертай, 108 мегапикселийн мэдрэгчтэй бөгөөд санах ой нь 16 гигабайт аж. Мөн “S20” бүлгийн бүх загвар нь 5G сүлжээ дэмжих юм байна.

Тус компанийн шинээр гаргасан “Galaxy S20” ухаалаг утас нь үнийн хувьд 1000 ам.доллараас эхэлж байгаа бол “Galaxy S20 Plus” 1200 ам.доллар, “Z Flip”-ийнх нь үнэ 1400 ам.доллар байхаар тусгажээ.

Х.Дэлгэрэх

Эх сурвалж: Business Insider

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.