Цахим орчин хүчирхийллийн талбар болж байна

Х.Есү
2 цаг 18 минутын өмнө

Дэлхийн нийт оюутан, сурагчдын 99 хувь буюу 1.7 тэрбум хүүхдийн танхимын хичээл “Covid-19” цар тахлын улмаас тасалдаад байгаа билээ. 

Хүүхдүүдийн хичээл, сургууль тасалдсантай холбоотой нийгэм, эдийн засгийн олон асуудал үүсч байгаа бөгөөд дэлхийн цөөнгүй улсад цахим хэлбэрээр хичээлийг үргэлжлүүлж байгаа. 

Үүнээс шалтгаалан хүүхдүүдийн интернэт хэрэглээ нэмэгдэж, цахим орчинд өнгөрөөх хугацаа уртассаж эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавихад анхаарал хандуулах зүй ёсны шаардлага бий болоод байна гэлээ.

ДЭМБ-ын судалгаагаар жил бүр 200 сая хүүхэд бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн золиос болдог байна. Үүний тодорхой хувь нь цахим орчинд үйлдэгдэж, жилээс жилд хувь хэмжээ нь нэмэгдэж байгаа бөгөөд интернэт орчин нь мөлжлөг, хүчирхийллийн талбар болж байна. Тийм учраас цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг бүхий л түвшинд авч үзэх шаардлагатай болоод байна.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна