NASA-гийн робот станц Ангараг гарагт амжилттай газардлаа

2 цаг 25 минутын өмнө

NASA-гийн Ангараг гараг руу илгээсэн Perseverance судалгааны робот станц амжилттай газардаж, анхны гэрэл зургаа илгээжээ.

Уг робот станц долоон сарын өмнө дэлхийгээс хөөрсөн бөгөөд 470 сая километр урт зам туулсны эцэст Ангараг гарагт хүрсэн аж. 

Станц амжилттай газардсан тухай дохиог өглөөний 4:55 цагт NASA хүлээж авсан ба Perseverance станцын газардмагцаа буулгасан хоёр гэрэл зургийг хүлээн авсан байна. Техникийн зориулалтаар ашигладаг камерны дуран тоосонд дарагдсан ч станцын урд хойд хоёр тал руу авсан нягтрал багатай зурагт Ангарагийн гадарга тод дүрслэгджээ.

Ийнхүү NASA хоёр дахь удаагаа нэг тонн жинтэй робот станцыг Ангарагт амжилттай газардуулаад байна. 

Робот станцын гол үүрэг нь нян оршин байгаа эсэхийг тогтоох юм. 


Эх сурвалж: BBC




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна