Сургуулийн модон жорлонг солиход 100 тэрбум төгрөг зарцуулна

С.Гандэлгэр
2021/03/24

Монгол Улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, дотуур байр модон жорлонтой гэсэн судалгаа гарчээ. Тэдгээрийг ариун цэврийн байгууламжтай болгоход шаардагдах 100 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс үе шаттайгаар санхүүжүүлэх юм байна. 

2021 оны төсвийн тухай хуулийг баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дүгээр тогтоолыг гаргасан. Уг тогтоолын 1.5 дахь хэсэгт “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар шийдвэрлүүлэн, 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан аж. 

Үүний хэрэгжилтэд хяналт тавих, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан бөгөөд өнгөрсөн баасан гарагт хэлэлцүүлэг зохион байгуулжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна