Хүүхдийн мөнгө, тэтгэмжийг иргэдийн дансанд шилжүүлэх хуваарь гарчээ

Х.Батсайхан
2025/04/02

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг иргэдийн дансанд шилжүүлэх хуваарийг танилцууллаа.

Хуваарьт туссанаар, 

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр,
  • Асаргааны тэтгэмж,
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж,
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт,
  • Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг 2025 оны дөрөвдүгээр сарын 15-нд олгох бол хүүхдийн мөнгөн тэтгэмж, өрх толгойлсон эцэг, эхэд олгох мөнгөн тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 17-нд, насны хишгийг дөрөвдүгээр сарын 24-нд шилжүүлэх юм байна. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.