СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их хэмжээний зээл олгоно гэх зарын дагуу холбогдож залилуулжээ

Х.Есү
Өчигдөр 15 цаг 07 минут

Иргэд олон нийтийн сүлжээнд явж буй "Их хэмжээний зээл олгоно" гэсэн зарын дагуу холбогдож, урьдчилгаа 5%, 10%-тай тэнцэх хэмжээний мөнгөн дүнг шилжүүлэн залилуулах тохиолдол их гарчээ. 

Тодруулбал, өнгөрсөн гурав хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад энэ төрлийн гомдол мэдээлэл хоёр удаа бүртгэгдсэн байна. 

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн М нь “Фейсбүүк зарын дагуу холбогдож, буцалтгүй тусламжаар 50,000,000 төгрөг өгнө үйлчилгээний хураамж болох 990,000 төгрөг шилжүүл гэхээр нь шилжүүлж залилуулжээ. 

Мөн тус дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь “Цахимаар зээл олгоно гэх зарын дагуу холбогдож зээлэх мөнгөн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгийг шилжүүл гэсний дагуу 4,800,000 төгрөг шилжүүлж залилуулсан” гэсэн иргэдийн өмчлөх эрхэд халдсан талаарх гомдол мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газар бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Залилагч этгээдүүд гадаад улсаас өв залгамжлал болох их хэмжээний мөнгөн хөрөнгө танд шилжүүлнэ, тодорхой хэмжээний мөнгө төлсөн нөхцөлд авч болно гэх мэт зохиомол байдлыг бий болгож, Монгол Улсын иргэдэд фейсбүүк хуудсаар нь хүсэлт тавих замаар залилах гэмт хэргийн хохирогч болгох нь түгээмэл байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.66
    Өчигдөр

    Зээл авах гэж байж мөнгөө өгчихдөгийг ер ойлгохгүй юм.

    Хариулах
  • 103.168.34.162
    Өчигдөр

    Монголд ийм тэнэг хүн бас байнаа

    Хариулах