Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Сае Роны үхэлд буруутгагдаад байгаа жүжигчин Ким Сү Хёнь хэвлэлийн бага хурал хийж албан ёсоор тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр хэвлэлийн бага хурлынхаа эхэнд талийгаачийг амар тайван явуулж чадахгүй байгаадаа уучлалт гуйж, эмгэнэл илэрхийллээ.
Мөн Ким Сае Роны гэр бүл, нагац гээд байгаа хүн, "Garosero" нарын эсрэг гүтгэлэг үйлдсэн, өөрт нь 12 тэрбум воны гэм хор учруулсан гэх өргөдлөө шүүхэд гаргажээ.
Ким Сү Хёнь: "Би Ким Сае Роныг насанд хүрээгүй байхад нь үерхээгүй. Бид хоорондоо ах дүүсийн сайн харилцаатай байсан. Талийгаач бид хоёр 2020 онд "Нулимсны хатан хаан" цуврал гарахаас өмнө буюу дөрвөн жилийн өмнө нэг жил орчим үерхсэн. Хэсэг хугацааны дараа салсан. Тэрнээс хойш өмнөх шигээ холбогдохоо больж харилцаа дууссан.
Ким Сае Рон бид хоёрын харилцааг ашиглан түүний гэр бүлийнхэн нь мөнгө нэхдэг байсан. Сае Рон үргэлж стресстэй байдаг байсан. Надаас болон манай агентлагаас ирсэн дарамтаас болж амиа хорлосон гэдэг мэдээлэл худлаа.
Сае Роныг нас барсныг сонсоод сэтгэл зүй маань тогтворгүй болж маш их хямарснаас болж оршуулгад нь оролцож чадаагүй. Энэ хугацаанд чимээгүй байсан нь үр хүүхдээ алдсан гэр бүлд илүү их шарх өгөхийг хүсээгүй.
Одоо гэр бүлийнх нь цацаад байгаа дуу бичлэг машины осол хийсний дараа төлсөн төлбөртэй ямар ч холбоогүй, жилийн өмнөх харилцан яриа байсан. Би өөрийнхөө хийгээгүй зүйлийг хийсэн гэж хэлж чадахгүй. Би өөрөө 2016, 2018, энэ жилийн чатуудаа шинжлүүлэх болно.
Өнөөдрийг хүртэл би өөрийгөө зоригтой гэж боддог байлаа. Гэвч ингээд мэдээлэл хийгээд суух нь надаас асар их зоригийг шаардлаа. Гэхдээ энэ асуудалд би буруугүй. Өөрийнхөө буруугүй гэдгийг батлан харуулах болно" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.163.215
Хогын залуу жилд 200тэрбумыг олдог юм байж 700сая-г нэхээд шүүхдээд
Хариулах49.217.193.239
Teneg lalraa nehej awahguu bol agent n tatwariin orond oriishd bas naa nuhur chun shuud mai geed uguh n haashaa ym
59.153.114.72
Ene ohinoos bolj cancel hiigdej bga
203.91.115.46
Одоо монголын хүүхнүүд яг ийм болцон золбин янхан сэтгэлтэй.... ээж хүн үрээ л бодно
Хариулах66.181.180.137
huts