"Le figaro": Европын улсууд ОХУ-тай дайтахад бэлтгэж эхэлсэн

Х.Батсайхан
Өчигдөр 14 цаг 43 минут

Баруун Европын улс орнууд ОХУ-тай дайтах асуудалд өмнөхөөс илүү ач холбогдол өгөн бэлтгэж эхэлжээ. Францын “Le Figaro” сонин Батлан хамгаалахын өндөр тушаалын эх сурвалжаас энэ мэдээллийг аван олон нийтэд хүргэсэн байна.

Эх сурвалжийн хэлснээр, Европын холбооны улсуудын удирдагчид нөхцөл байдлыг өмнөхөөс илүү муугаар тооцоолон шийдвэрээ гаргаж эхэлсэн бөгөөд энэ нь ОХУ-тай зэвсэгт тэмцэл өрнүүлэх, дайтах хэмжээний үйл явдлын өрнөлд бэлэн байх, даван туулахад чиглэгдэж байгаа гэнэ.   

Хэвлэлүүдэд бичиж байгаагаар бол шинжээчид ОХУ Умард Атлантын цэргийн эвсэлтэй шууд мөргөлдөөнд хүрэх магадлал бага. Гэхдээ эвслийн Нарийн бичгийн дарга Марк Рютте Украины дайн дууссан ч ОХУ-тай харилцаагаа сайжруулахгүй гэж мэдэгдсэн нь анхаарал татаж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна