Францын шүүх ОХУ-д нааштай ханддаг улстөрчийг гэрийн хорионд орууллаа

Х.Батсайхан
Өчигдөр 13 цаг 57 минут

Францын Шүүх өчигдөр сөрөг хүчний гол улстөрчдийн нэг Марин Ле Пенийг хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутай гэж үзэн дөрвөн жил хорих, төрийн алба хаших эрхийг нь таван жил хязгаарлах шийтгэл оноожээ. Ингэснээр тэрбээр 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй болж байна.

Хэдий  Ле Пен өөрийгөө гэм буруугүй, шүүхийн шийдвэр улс төрийн зорилготой гэж мэдэгдсэн ч төрийн алба хашихыг хориглох шийдвэр нь давж заалдах боломжгүйгээр гарчээ. Харин дөрвөн жилийн хорих ялыг давж заалдах боломжтой аж. Шүүх түүнд ногдуулсан дөрвөн жилийн хорих ялын хоёрыг нь тэнсэж, хоёрыг нь гэрийн хорионд байлгахаар шийджээ.

Мари Ле Пен нь Францын Үндэсний фронт намыг үндэслэгч Жан Мари Ле Пений охин юм. Тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Э.Макроны гол өрсөлдөгч байж, хоёрдугаар шатны санал хураалт гаргасан ч ялагдсан. Сонгуулийн дараа тэрбээр намынхаа нэрийг Үндэсний хөдөлгөөн болгон сольж, шинэчлэл хийснээр дахин олны итгэлийг авах болсон байдаг.

ОХУ-тай эвтэй байх, Европын холбооноос гарах байр суурийг тууштай илэрхийлдэг түүнийг ялласнаар тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй болж байгаа юм. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.178
    Өчигдөр

    Макрон түүний хамсаатангуудын хийж байгаа ажил байх.

    Хариулах
  • 139.5.216.72
    Өчигдөр

    Гоё, муусайн орсын бөөснүүдийг бүгдийг шийтгэ.

    Хариулах
    • 66.181.179.201
      8 цагийн өмнө

      Зөв

    • 202.9.40.13
      21 цагийн өмнө

      Зөв