С.Зориг агсны ар гэрийнхэн мэдэгдэл гаргажээ


Засгийн газрын гуравдугаар сарын 31-ний хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал, холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн билээ. Тэгвэл С.Зориг агсны ар гэрийнхэн  уг шийдвэрийг зөв зүйтэй алхам гэж үзэж буйгаа илэрхийлээд мэдэгдэл гаргасан байна. Ингэхдээ хэргийг одоог хүртэл шийдвэрлээгүй бөгөөд хүмүүсийг хилсээр шийтгэсэн гэж үздэгээ илэрхийлжээ. Тодруулбал, мэдэгдэлд "Одоог болтол хэргийг шийдвэрлээгүй, үнэн мөнийг тогтоогоогүй байгаа гэж талийгаачийн ар гэрийнхэн бидний зүгээс үзэж байна. Хэргийг илрүүлээгүйгээр гэм зэмгүй хүмүүсийг хилсээр шийтгэсэнд бид маш их харамсдаг. Цаашид ч энэ хэргийн улмаас хэн нэгэн хэлмэгдэх ёсгүй гэсэн байр суурьтай байдаг" гэжээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.20.66
    2021/04/19

    тэр хоёр хүнийг суллаачээ ядарч туйлдаж үхлээ явж чадаргүй бсншд

    Хариулах