УОК: Тавдугаар сарын 22-ноос ЗУРГААН төрлийн үйлчилгээг нээнэ


УОК өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өгөв. Тэрбээр "Тавдугаар сарын 22-ноос зургаан төрлийн үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэлээ. 

Зургаан төрлийн үйл ажиллагаа нь давтан тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд нээлттэй байх юм. 

  • Тавдугаар сарын 22-ноос вакциндаа бүрэн хамрагдсан иргэд ямар нэгэн хязгаарлалтгүй зорчиж байна. 0-17 насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй. 
  • Тавдугаар сарын 22-ноос есөн зах худалдааны төвийг нээнэ. 
  • Ресторан, кафе, сүлжээ хоолны газрууд вакцинд бүрэн хамрагдсан иргэдэд 50 хувийн дүүргэлттэй үйлчилнэ.
  • Зочид буудал, дэн буудлын үйл ажиллагааг нээж байна.
  • Амралтын газруудын үйл ажиллагааг нээхээр болсон. 

Эдгээр газруудыг нээснээр үйлчилгээний бизнесийн 83 хувь нь ямар нэгэн хязгаарлалтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг" гэлээ.

Түүнчлэн өнөөдрөөс эхлэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлжээ. Тухайлбал, хүнсний дэлгүүрүүд 22.00 цаг хүртэл ажиллана.  Одоо үйлдвэр, худалдаа үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгжүүд 22.00 цаг хүртэл ажиллана. Тавдугаар сарын 22-ноос ажиллаж эхлэх ресторанууд 24.00 цаг хүртэл ажиллах юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна