Баавар: ICE TOP хамтлагийг МУГЗ цолоор шагнуулах хүсэлтийг шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлнэ

С.Гандэлгэр
2021/06/12

Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө шагналыг хурыг өнгөрсөн 10 гаруй хоногийн тасралтгүй буулгасаар байгаа.

Тэгвэл Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч Ш.Батбаяр буюу Баавар өчигдөр өөрийн сошиал хуудсандаа нэгэн сонирхолтой мэдэгдлийг гаргалаа. Тэрбээр уг мэдэгдэлдээ ICE TOP хамтлагийг МУГЗ цолоор шагнуулах хүсэлтэй байгаагаа дурдаж удахгүй шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд энэ талаарх хүсэлтээ албан ёсоор хүргүүлэхээ мэдэгджээ.

Баавар "Монгол Улсын Ерөнхийлөгч танаа Монголын HIP HOP урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан ICETOP хамтлагийг ид хийж байгаа үед нь монголын залуучууддаа урлагийн их таашаал болон чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхэд нь ICETOP хамтлаг үнэтэй хувь нэмэр оруулсан болно. Иймд ICETOP хамтлагт МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цолоор шагнуулах хүсэлтэй байгаагаа удахгүй шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танаа алба бичиг явуулах болно ТЭД МОНГОЛД HIP HOP УРЛАГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН БОЛНО Дэмжиж байвал SHARE хийн үү эрхэм Facebook найзуудаа Бид БОЛ ICETOP" гэжээ.



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 194.124.35.144
    Өчигдөр

    МУГЖ хип хопчин гэхиймуу???

    Хариулах
  • 66.181.188.180
    2021/06/14

    Улс орондоо яг юу бүтээсэн юм бэ.

    Хариулах
  • 77.111.246.38
    2021/06/13

    sain har tamih hergldeg gej uhuu

    Хариулах
  • 49.0.142.248
    2021/06/13

    Социализмын үеийн дуучид хамтлаг биш биз дээ. Заавал энгэртээ төмөр зүүхгүй бол болохгүй байгаа юм байх даа. Ард түмэнд хэр их нэр хүндтэй байна- тэр чинь хамгийн том шагнал гээд байдаггүй биш билүү

    Хариулах
  • 103.10.23.153
    2021/06/13

    Урлагын таашаал өгч чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх нь ч юу л бол.Эсрэгээрээ тамхины таашаал өгч, чөлөө цагаараа гэмт үйлдэл хийж л таашаагдадгүй юм бол дэмий биз дээ Баавар хөгшөөн.Гэмт хэрэгт орооцолдолгүй дуугаа дуулсан бол яахав нөгөө Гадас мадас одонг нь л өгч болох байсан биз.Дээр үед энэ шагналуудыг өгөхдөө тухайн хүний гэр бүлийн байдал, гэмт үйлдэл хийсэн эсэх гээд олон шалгуур байсан гэдэг шүү Баавар аа.

    Хариулах
  • 66.181.181.49
    2021/06/12

    Нээрээ л гоё хамтлагшүү миний бага хүү 31 настай хүү минь бүх тоглолтыг үзэж сонсож өссөн. Ээж нь хамт сонсоод хөгширч байна кк

    Хариулах
  • 192.82.69.32
    2021/06/12

    Үе үеийн ерөнхийлөгч нар хугацаа нь дуусахаараа одон медалийн агуулах суллах үүрэгтэй юм шиг ( яг л агуулах чөлөөлөх худалдаа) олгож үнэ цэнэгүй болгосон шар төмрөнд яасан дуртай юмб. Алдарт эхээс бусад нь ялангуяа энэ олон гавьяат жүжигчид бараг ихэнх нь хулхины гавьяат. Хэрвээ үнэхээр үнэтэй цэнэтэй шагнал байсан бол авсан улсын ихэнх нь хаана нь ч хүрэхгүй улс маш олон байгаа. Тэгээд тэрийгээ зүүчихээд энд тэндгүй зарлуулаад баясаад явааг нь харахаар гутамшиг

    Хариулах
  • 192.82.69.32
    2021/06/12

    Үе үеийн ерөнхийлөгч нар хугацаа нь дуусахаараа одонагуулах чөлөөлөх худалдаа гэгчээр хугацаа нь дуусахаараа одон

    Хариулах
  • 64.119.17.89
    2021/06/12

    zuv demjij bna

    Хариулах
  • 66.181.180.186
    2021/06/12

    хульхи хип хоп юун шагналд дуртай юм бэ коммунизм монголд дуусахгүй юм байнаа зохиолын дуучид хошин шогчин малнууд ч яахав ямар ч үзэл бодолгүй жинхэнэ хип хоп рокууд уул нь өөр л дөө

    Хариулах
  • 202.179.26.160
    2021/06/12

    хэ хэ Болтугай болтугай,

    Хариулах
  • 202.9.46.90
    2021/06/12

    zaa zailoo heden mus zarj deerem hiisen orilj charlasan yumnuudad gai zugeer. orc hachin, teren dorvol lumino tatartaa uguuu hamaagui amidraltai shuu zail2

    Хариулах
  • 192.82.70.187
    2021/06/12

    Bi huvidaa demjine. Urlagtaa unencheer ger buliin tal deer ch togtvortoi hip hopchid er ni gerseg humuus shu kobi bol mundag aav

    Хариулах