УОК: Хөл хорио тогтоохгүй. Хариу арга хэмжээгээ эрчимжүүлж, хяналтаа чангатгана


Улсын онцгой комисс өнөөдөр /2021.06.14/ 15.00 цагт коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай хуралдаж байна. 

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол нэмэгдэж буйтай холбоотой ХӨСҮТ-ээс "Хатуу хөл хорио" тогтоох саналыг Улсын онцгой комисст хүргүүлээд байсан юм. 

Тэгвэл Улсын онцгой комиссоос Хөл хорио тогтоохгүйгээр халдварыг хяналтдаа авах, бууруулах болон бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулах талаар ярилцсан байна. 

Тодруулбал, эрсдэлийн түвшинг ахиулахгүйгээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлийг бүх шатны албан хаагчдад өгсөн байна. 

Аймаг, нийслэлийн сумын Засаг дарга нар халдварын нөхцөл байдал тохируулсан шуурхай арга хэмжээ авч ажиллах, шаардлагатай бол тухайн орон нутагт эрсдэлийн түвшинг ахиулж, халдварыг хумихад анхаарч ажиллахыг үүрэг, чиглэл болжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.121
    2021/06/15

    Hul horio togtoohgvigeer hyanaltadaa avna gedeg yu l bol.

    Хариулах