Сүүлийн 24 цагт 618 хүүхэд коронавирусийн халдвар авчээ


Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,555 шинжилгээ хийх явцад 2,386 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 80,733 болж байгаа. 2,386 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд дотор нь задалж танилцуулбал, 

1,675 нь Улаанбаатар хотод
711 нь орон нутагт бүртгэгдлээ. 
ЭМЯ-ны мэдээллийн үеэр сүүлийн үед хүүхдийн ковидын өвчлөл нэмэгдэж буйг анхаарууллаа.

Тодруулбал, сүүлийн 24 цагт гэхэд COVID-19 халдварын 2386 тохиолдол батлагдсаны 618 нь хүүхэд байна.

Насны байдлаар нь авч үзвэл:

0-4 насны 118 хүүхэд
5-9 насны 201 хүүхэд
10-14 насны 198 хүүхэд
15-17 насны 101 хүүхэд байна.
Мөн вакцинд хамгийн идэвх султай хамрагдсан 30-34 насныхан халдвар их авч байна.

Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, таваас олон хүүхэдтэй тоглоомын талбайд тоглуулахгүй байх, зайлшгүй тохиолдолд гэрээс гарах бол амны хаалт заавал зүүлгэх, гарын ариун цэврийг сайтар сахиулахыг мэргэжилтнүүд анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна