Иргэдийг тусгаарлаж буй “Баянхангай” амралтын газар эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй байна

2020 оны 07 сарын 29

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр Европын улсуудаас 264 иргэнээ өчигдөр татаж авсан билээ. Тус иргэдээс дөрвийг нь коронавирусийн сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан бол үлдсэнийг нь “Баянхангай” амралтын газар, “Сүнжин гранд”, “Би Жи” зочид буудалд хуваарилан оруулжээ. Ийнхүү тусгай үүргийн онгоцоор ирсэн 52 иргэн өчигдөр 12:00 цагийн үед тус амралтын газарт очжээ. Тэдний зарим нь  байрлаж буй  газрын ариун цэврийн өрөө суултуургүй, эвдэрсэн, өрөөний хана, тааз мөөгөнцөртсөн, чийгтсэн зэргээр эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгааг УОК-т мэдэгдэв.

Тухайн амралтын газар тусгаарлагдахаар очсон иргэн  Х-той 20:00 цагийн үед холбогдоход “Одоогийн байдлаар долоон хүн тусгаарлах байрны гадаа үлдлээ. Түрүүхэн бороо ороод, бүгд шалба норсон. Энд өрөөндөө ороогүй Х, Х, О, Б, Г, Ч, И гэх хүмүүс байна. Энд ажиллаж байсан ажилтан нь 2-3 цагийн өмнө яваад, “Та нарыг авчрах арга хэмжээ авна” гэж хэлээд эргэж холбогдсонгүй” гэв. Тэрбээр мөн тус амралтын байранд цэвэрлэсэн, хүн хүлээж авахад бэлэн өрөө алга гэдгийг хэллээ . 

 

Эх сурвалж: Үндэсний шуудан

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.