Их дээд сургууль, коллежийн хичээл өнөөдрөөс эхэллээ

2020 оны 09 сарын 21

Их дээд сургууль, коллежийн хичээл өнөөдрөөс эхэлж байна. Улсын Онцгой комиссын 2020.07.28-ны ээлжит хуралдаанаар Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 2020 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулах шийдвэр гаргаж байсан юм.

Харин Улсын Онцгой комиссын есдүгээр сарын 14-ний хуралдаанаар аравдугаар сарын 5-ны хугацааг урагшлуулж, их дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 21-нд эхлүүлэхээр болж, уг шийдвэрийг дагуу их дээд сургууль, коллежийн хичээл өнөөдрөөс эхэлж байна. 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.