9 настай талийгаач охин хойд эцэгтээ удаа дараа зодуулж, хүнд гэмтэж байжээ

2020 оны 09 сарын 21

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ  сарын 20-ны өдөр өглөөний 05.30 цагийн орчим  "хүн нас барсан байна" гэсэн дуудлага  иргэдээс  цагдаагийн байгууллагад иржээ. Шалгалтаар тус тоотод оршин суух 9 настай Э охин духандаа хөхөрсөн шархтайгаар нас барсан байжээ.

  Хэргийн  газраас хараа архины шил,  пивоны лааз зэргийг хураан авч  36 настай Б-г цагдан хорьжээ.

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс материалжуулан шалгаж байна. Энэ  талаарх албан ёсны мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Хэргийн газарт очиход талийгаач охины хойд эцэг гэх 36 настай эрэгтэй Б  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор  36 настай Б-г "хүнийг санаатай алах" гэх зүйлчлэлээр холбогдуулан шалгаж байна" гэж мэдээллээ. 

Эх сурвалжийн мэдээллээр талийгаач охин дотор гэмтэл авсан буюу нарийн гэдэс нь цоорсны улмаас амиа алдсан гэгдэж буй. Гэхдээ үүнийг Шүүх шинжилгээний дүгнэлтээр эцэслэн  тогтооно гэлээ. Тэгвэл уг хэсэгт оршин суудаг иргэдийн зүгээс өгсөн мэдээллээр талийгаач охин өмнө нь зодуурын улмаас гэмтэл авч эмнэлэгт хандаж байсан гэнэ.

Цагдаагийн  байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийг   "өөрт нь төвөг болно" хэмээн мэдээлэхээс татгалзах нь энэ мэт гэмт хэргийн үндэс болж  байгааг санууллаа. Хэрэв охинд яаралтай тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломж байсан аж. 

Т.Хэрлэн

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.