АФГАНИСТАН: Нүүлгэн шилжүүлэх нислэгийн үеэр нэгэн эмэгтэй онгоцонд амаржжээ


Афганистаны нийгэм улс төрийн байдал эмх замбараагүй байгаа энэ үед нүүлгэн шилжүүлэх нислэгийн үеэр афганистан эмэгтэй охин төрүүлжээ.

АНУ -ын Агаарын цэргийн хүчний мэдэгдсэнээр тус эмэгтэй Герман дахь Рамштейн нисэх онгоцны бааз руу явж байх замдаа амаржсан байна. Улмаар онгоц газардсаны дараа эмнэлгийн ажилтнууд онгоцонд нэвтэрч хүүхдийг ачааны хэсэгрүү шилжүүлжээ.

 Одоогоор нярай, эх хоёрын биеийн байдал сайн байгаа гэдгийг холбогдох эмнэлгийн ажилтнууд мэдээллээ.

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна