ХЭРГИЙН ГАЗАР: Өндрөөс унаж амиа алдсан 27 настай эрэгтэй сэтгэлзүйн хүнд дарамтанд орсон байсан уу


 Өнөөдөр 15.30 минутын орчимд “Нарны хороололд өндрөөс хүн унаад амиа алдчихлаа” гэх мэдээллийг нэгэн иргэнээс манай редакцид ирүүлсэн. Уг мэдээллийн дагуу манай сурвалжлах баг тус газарт очиж ажилласан юм.

Биднийг 16.00 цагийн орчимд Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт орших Нарны хороолол 27 дугаар байр буюу хэргийн газарт очиход өндрөөс унасан иргэн нас барсан байдалтай, биеийг даавуугаар бүтээсэн байдалтай байв.

Иргэдийн бидэнд өгсөн мэдээллээр талийгаач 27 настай А гэх эрэгтэй байсан аж. Хэргийн газарт эмнэлгийн түргэн тусламж цаг алдалгүй ирсэн ч харамсалтай нь тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан байна. 

Тус байрны оршин суугчид талийгаачыг унахдаа орцны үүдний дээд хэсгийг хүчтэй мөргөж, газарт унасан, ажлын хувцастайгаа байсан. Мөн хохирогчийн хувьд тус хороололд байнгын оршин суудаг эсэхийг мэдэхгүй ч орж гараад явж байдаг, үг дуу цөөтэй бусдад гэмгүй нэгэн байсан гэх мэдээллийг өгч байгаа юм. Талийгаач сэтгэлзүйн хүнд дарамтанд байсан тухай мэдээлэл ч бидэнд ирээд байна.

Яг одоо хэдэн давхраас, ямар шалтгаан нөхцлийн улмаас унасан зэргийг тогтоохоор хэргийн газар Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.







Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.81
    2021/08/24

    Манай давхрын нэг айлын хүн гэхэд л ковидоор өнгөрсөн ш дээ. Гэр бүлийнхэн нь эмнэлэгт маш хүнд байгаа

    Хариулах
  • 150.129.142.34
    2021/08/23

    Ум ма ни бад мэ хум.

    Хариулах