Монгол болон гадаад иргэдийг "Алтанбулаг" боомтоор татан авна

2020 оны 10 сарын 20

УОК-оос Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг-Хиагт авто замын боомтоор монгол болон гадаад улсын иргэдийг 10 дугаар сарын 22-ны өдөр татан авахаар болжээ. 

Татан авалтыг тухайн өдрийн 12:00-15:00 цагийн хооронд зохион байгуулна. Иймээс бүртгүүлсэн иргэд коронавирусийн шинжилгээ хийлгэж, тусгаарлагдах байрны төлбөр төлсөн байх шаардлагатай аж.

Түүнчлэн иргэд төлөвлөсөн цагаас хоцролгүй, холбогдох баримт бичгийг /үндэсний энгийн гадаад паспорт, оршин суух зөвшөөрөл, виз г.м/ бүрдүүлэн ирэхийн зэрэгцээ хувийн тээврийн хэрэгсэл болон гэрийн тэжээвэр амьтны хамт ирэх тохиолдолд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авна уу гэж Улаан-Үд дэх Ерөнхий консулын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.