Дотоодод тархсан халдварын 120 тохиолдлын 51 нь Сэлэнгэ аймагт бүртгэгджээ

2020 оны 11 сарын 20

2020 оны 11-р сарын 20-ны 11:00 цагийн байдлаар манай улсад гарсан дотоодын халдварын тоо 120 болоод байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Тэрбээр, "Өчигдөр 17:00 цагаас хойш нийт 37 тохиолдол шинээр бүргэгдсэн бөгөөд дотоодын халдвар 35 нэмэгдэж, манай улсад бүртгэгдсэн дотоодын халдварын тоо 120 болж байна. Үлдсэн хоёр шинэ тохиолдол нь Өмнөд Суданд энхийг сахиулаад ирсэн иргэний гурав дахь шинжилгээ болон Алтанбулаг боомтоор ирсэн тир машины жолоочоос илэрсэн байна. Ингээд зөөвөрлөгдөн орж ирсэн 2 тохиолдол байна.

Дотоодын халдвар өнөөдрийн байдлаар Улаанбаатар болон таван аймагт бүртгэгдсэн. Үүнд: 

  • Улаанбаатарт 33,
  • Сэлэнгэ аймагт  51,
  • Дархан-Уул аймагт 16,
  • Дорноговь аймагт 6,
  • Орхон аймагт 13,
  • Говьсүмбэр аймагт 1 тохиолдол бүртгэгдээд байна. 

2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны 11:00 цагийн байдлаар,

  • Улаанбаатарт 15,
  • Сэлэнгэ аймагт 10,
  • Дархан-Уул аймагт 5,
  • Дорноговь аймагт 4 шинэ тохиолдол бүртгэгдлээ.

Харин Орхон, Говьсүмбэр аймгуудад шинээр халдвар бүртгэгдээгүй байна" гэж мэдээллээ.  
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.