Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Төрийн нууцтай холбоотой асуудал яригдаж буй учир шүүх хурал хаалттай үргэлжилж байна.
Т.Бадамжунайг өнгөрсөн долоодугаар сард "Шувуу" ажиллагаагаар авч ирсэн.
Түүнд холбогпох шүүх хурал есдүгээр сарын 25-ны өдөр байсан боловч яллагдагч Т.Бадамжунай эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт, мөн түүний өмгөөлөгчөөс хүндэтгэн үзэх шалтгаантай шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул хойшлуулж өгнө ү гэх хүсэлтүүдийг шүүхэд ирүүлсэн.
Улмаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна