Дэлхийн бүх
буддын шашинтны тэргүүн, Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц
Гандантэгчэнлин хийдийн хамба ламаар сонгогдсон лхаарамба Д.Жавзандоржид баяр
хүргэсэн захидал илгээжээ.
Тэрбээр захидалдаа “Ном нь хүчирхийлэлгүй, энэрэн нигүүлсэхүйд үндэслэсэн учраас хүн төрөлхтний сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах асар их нөөц бололцоотой. Гэхдээ үүнийг судалж, дадлага хийх боломж бидэнд байгаа тохиолдолд л ийм зүйл болно” хэмээн онцолсон байна. Тиймээс Буддын шашны сургаал айлдахдаа заалгаж буй хүмүүсийн авъяас чадвар, хандлагыг анхаарч үзэх нь чухал болохыг тэрбээр лхаарамба Д.Жавзандоржид захижээ.
Дээрхийн гэгээнтэн мөн насны эрхээр хамбын суудлаас буусан Д.Чойжамцад илгээсэн захидалдаа буддын шашны төлөө хийсэн үйл хэргийг нь биширч байгаа бөгөөд олон жилийн турш найзаа гэж бодож явснаа бичжээ. Хоёр захидлаа хочуланг нь үйл хэрэг, амьдралд нь сайн сайхныг хүссэн үгсээр төгсгөсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.72
Далай багшийн өлмий бат оршиг
Хариулах