Сурагчдын амралтыг сунгах боломжтой

Х.Есү
2023/11/13

Өнөөдөр сурагчдын хоёрдугаар улирлын хичээл эхэлж байна. 

Боловсролын Ерөнхий газраас өвөлжилт хүндэрвэл, хичээл сургуулийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж сунгах боломжтой талаар зөвлөмж гаргажээ. 

Тодруулбал, "цаг агаарын урьдчилсан мэдээгээр зарим аймаг, сумдын нутгаар цас их орж, 2023 оны 11 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд цасан шуурга шуурах эрсдэлтэй байгаа тул аймаг, нийслэлийн Засаг дарга нар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал гаргаж, 2023-2024 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын эхлэх хугацаанд уян хатан зохицуулалт хийх боломжтой" гэсэн байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна