УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын есөн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж, дараагийн дарга нарыг нэр дэвшүүлж, сонгохоор болсон. Үүний хүрээнд өнөөдөр Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд байнгын хорооны даргыг томилох тогтоолын төслийг хэлэлцлээ. Тодруулбал, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын тухай хуулийн дагуу байнгын хорооны даргын бүрэн эрхийг нэг жилийн хугацаагаар сонгож болно гэсэн хуультай. Өнгөрөгч 2022 оны наймдугаар сарын сүүлээр байнгын хорооны даргыг сонгосон. Үүнтэй холбоотой байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцүүлж байгаа. МАН-ын бүлгээс П.Анужинг үргэлжлүүлэн ажиллуулахаар дэвшүүлж байна" гэв. Иймд гишүүдийн олонх дэмжиж УИХ-ын гишүүн П.Анужин НББХ-ны даргаар дахин сонгогдлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна