Хүн амын тоо энэ онд 3.5 саяд хүрнэ

Х.Батсайхан
2023/11/22

Монголчууд 2015 онд буюу найман жилийн өмнө гурван сая дахь иргэнээ өлгийдөн авч байсан билээ. Тэгвэл хүн амын тоо энэ сарын сүүл, ирэх сарын эхээр 3.5 саяд хүрэх тооцоог Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. 

Харин цаашдаа /Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнд суурилсан хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоор/ 2033 онд 4 сая, 2048 онд 5 саяд хүрнэ гэж байв. Гэхдээ үүнээс хурдан өсөх магадлал бий. 

Дашрамд сонирхуулахад, олон улсын эрдэмтдийн баг өнгөрсөн долдугаар сард дэлхийн хүн амын өсөлтийн таамгийг гаргасан бөгөөд түүндээ 2064 онд дээд цэгтээ хүрээд 2100 онд буцаад 8.8 тэрбум болж буурна гэж тооцсон юм. XXII зууны эх гэхэд манай гаригийн их хүн амтай улсуудын жагсаалтыг Энэтхэг, Нигери, БНХАУ, АНУ, Пакистан тэргүүлэх таамаг бий.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.