Өнөө шөнө Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуургатай

Х.Есү
2023/11/23

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30...-35 градус, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -25...-30 градус, Алтайн өвөр говиор -11...-16 градус, Дорнодын тал нутгаар -15...-20 градус, бусад нутгаар -21...-26 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Тэрэлж голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз голын хөндийгөөр -14...-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор -1...-6 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -24...-26 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -19...-21 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -18...-20 градус хүйтэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна