“Аэро Монголиа” компани Инчон-Улаанбаатарын хооронд зөвшөөрөлгүй нислэг үйлдэж байжээ

Х.Батсайхан
2023/11/23

БНСУ-ын Тээврийн яам улсынх нь агаарын тээвэрт баримталдаг дүрэм журмыг зөрчсөн Монголын “Аэро Монголиа” компанид хариуцлага тооцсоноо зарлалаа. “Аэро Монголиа” компани холбогдох зөвшөөрөлгүйгээр өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс хойш тус улсын Инчон хот руу Монголоос зорчигч тээвэрлэж байсан нь тогтоогдсон юм байна. БНСУ-ын Тээврийн яамнаас Аэро Монголиа компанид 10 сая воноор торгох шийтгэл ногдуулжээ.

Аэро Монголиа”-тай хамт Вьетнамын “Vietnam Airlines” компанид мөн хариуцлага тооцсон байна. Вьетнамын онгоц Кимхэгийн олон улсын нисэх буудлаас зорчигч авахдаа таван цаг гаруй зогссон тул 20 сая воноор торгуулсан байна. Олон улсын дүрэмд авиа компанийн онгоц нисэх буудалд дөрвөн цагаас илүү саатах ёсгүй байдаг аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна