Шинээр авах автобусны тендерийн материалуудыг өнөөдөр задална

С.Гандэлгэр
2023/11/24

Өнгөрсөн сарын 24-ний өдөр Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд авах 600 автобусны тендерийг нээлттэй зарласан. Тэгвэл өнөөдөр /2023.11.24/ 09:30 цагт уг тендерийн материал задлах гэж байна. 

"Түгжрэлийн сайд" Б.Дэлгэрсайханы хэлснээр энэ онд 600 автобусны тодорхой хэсгийг нь оруулж ирэх бөгөөд он гараад үлдсэнийг нь оруулж ирэх аж. 

Мөн энэ талаар Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар "Автобус худалдан авахтай холбоотой олон улсын нээлттэй тендерийн баримт бичгийг ирэх баасан гарагт 11.00 цагт нээлттэй задална. Шинэ автобуснууд орж ирснээр өдрийн гаралт 1300-1400-д хүрнэ гэж тооцож байна. Өнөөдөр автобуснуудын өдрийн гаралт 950-980 байна. Ингэхдээ богино эргэлтийн чиглэлүүдийг нэмнэ. Энэ ажлыг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс нээхээр төлөвлөж байгаа. Ирэх жил автобусны чиглэлийг хурдан болгохын авто замууд дээр эгнээ өргөтгөх ажил төлөвлөж байна." гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна