10-19 насны 4000 орчим охин сүүлийн хоёр жилийн дотор амаржжээ

2023/11/29

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 10-19 насыг өсвөр үе буюу хүүхэд нас хэмээн үзнэ гэж тодорхойлсон байдаг.

 Тэгвэл энэ насны охидын төрөлт манай улсад нэмэгдсээр буйг албанынхан онцолж байна. Тэдний зарим нь бэлгийн хүчирхийлэд өртдөг бөгөөд ихэнх тохиолдолд үр хөндүүлэх сонголттой нүүр тулдаг.

Харин ар гэрийнхэндээ хэлж, хүүхдээ төрүүлэх сонголтыг 4000 гаруй нь хийсэн гэх үзүүлэлт гарчээ.

 Тодруулбал, 2022 оны байдлаар өсвөр насны 2408 охин амаржжээ. Үүний 22 нь 10-14 насны, 2386 нь 15-19 насны охид. Харин энэ оны есдүгээр сарын байдлаар 10-14 насны 18, 15-19 насны охидын 1588 төрөлт бүртгэгджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна