Ирэх оноос ХХОАТ-ын 10 хувь НЭГ ХУВЬ болно

Zuv.mn
2023/11/29

Татварын Ерөнхий газраас ирэх оноос хэрэгжих ХХОАТ-ын татварын өөрчлөлтийн талаар  хувиараа бизнес эрхлэгчидтэй уулзаж, танилцууллаа. 

Энэ үеэр ТЕГ-ын дарга Б.Заяабал "Ирэх оноос хэрэгжиж эхлэх ХХОАТ-ын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр ХХОАТ-ын 10 хувь НЭГ ХУВЬ болж байна. Ирэх нэгдүгээр  сарын 1-нээс хэрэгжинэ. 

Өмнө нь байгууллага олсон орлогоосоо зардлаа хасаад үлдсэн дүнгийн 10 хувийг татварт төлдөг байсан бол шинэ хуулиар заавал зарлагын баримт цуглуулахгүй нийт орлогынхоо нэг хувийг татварт төлөх боломжтой " гэв.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.226
    2023/11/30

    Монгол улсын эгэл жирийн ажилчин үндсэн цалингийн 26 хувийн татвар НДШ ЭМДШ ХАОТ төлдөг шүүэнэ нь Дэлхийн дунджаас дээргүүр байгаад байгаад хэргийн учир

    Хариулах